Ипотекийн зээлийн хөтөлбөрт оролцогч банкууд иргэдэд тэгш үйлчлэх хэрэгтэй байна

Уншсан тоо: 6386
Нийтлэгдсэн: 2017 оны 03 сарын 24

"Ипотекийн зээл хэвийн олгогдож байгаа" гэж Монголбанкнаас мэдээлж байгаа боловч арилжааны банкуудын дийлэнхи нь зээлийн хүсэлт хүлээж авахгүй байгаа.

Хэдийгээр Монголбанкнаас арилжааны банкуудад сар бүр санхүүжилт олгож байгаа ч, зээлийн эх үүсвэр хязгаарлагдмал, өмнөх зээлийн эргэн төлөлт болох 30 орчим тэрбум төгрөгийн хүрээнд л асуудал шийдэгдэж байгаатай холбоотой.

Өнгөрсөн оны 3, 4-р улиралд шийдвэр нь гарсан ч одоо хүртэл зээлээ авч чадаагүй иргэд олон байна.

Арилжааны банкуудын дийлэнхи нь зээлийн хүсэлт хүлээж авахгүй байгаа талаар дээр дурдсан. 

Хүсэлт хүлээн авч байгаа цөөн банк нь өөрийнхөө зээлдэгч компанийн хэрэгжүүлж байгаа төслөөс орон сууц худалдан авах тохиолдолдшийдэгдэнэ гэсэн шаардлага тавьчихаад сууж байна.

Тухайлбал: "Хаан" банк гэхэд: 

“Өгөөмөр Монгол” ХХК, “Өгөөмөрбор Хужирт” ХХК, “Бэрэн групп” ХХК, “Чилагу” ХХК, “Монгол Дайван” ХХК, “Хурд” групп, “Талын язгууртан” ХХК, “Ананд Холдинг” ХХК, “Цог-Тулга” ХХК, “Тайгам-Алтай” зэрэг компаниудын орон сууцнаас худалдан авах иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ гэж байх юм.

Голомт, Худалдаа Хөгжлийн Банк, Төрийн Банк ч мөн адил өөрийн санхүүжүүлсэн төслүүдийн орон сууцнаас худалдан авах иргэдийн хүсэлтийг шийдэж байна. 

Улаанбаатар банкны хувьд, "Манай харилцагч иргэн, зах зээл дээр байгаа бусад орон сууцнаас худалдан авах хүсэлт гаргаж болно. Өөр банкны харилцагч бол гэрээтэй компаниудын орон сууцнаас сонголт хийж, хүсэлтээ өгч болно" гэсэн шалгуур тавьжээ. 

Орон сууц борлогдохгүй байгаа өнөөгийн нөхцөлд, барилгын компаниудад олгосон зээлээ эргүүлэн олж авах гэж байгаа арилжааны банкуудын арга гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Гэхдээ арилжааны банкууд нь "Ипотекийн зээлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлнэ гэсэн үүрэг хүлээгээд Засгийн Газраас 4%-ийн хүүтэй мөнгө авч байгаа.

Тиймээс зөвхөн өөрийнхөө байгууллагыг бодох хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаагаа зогсоож, Засгийн Газрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж,  иргэдэд тэгш үйлчлэх хэрэгтэй байна.

“Хэрэв арилжааны банкууд ипотекийн зээлийн материал хүлээж авахгүй байвал Монголбанкинд өргөдөл гаргах хэрэгтэй. Өөр дээрээ зээлтэй барилгын компаниудын орон сууцанд л зээл олгож, иргэдэд тэгш бус үйлчилж байгаа байдлыг болиулна. Засгийн Газрын зүгээс нэлээд хүлээцтэй хандаж ирсэн. Арилжааны банкуудын удирдлагуудтай ойрын үед ярилцаж шийдвэрлэнэ” гэж БХБ-ын сайд Г.Мөнхбаяр мэдэгдэнэ лээ...

Ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг арилжааны банкуудтай тохиролцож шийдэх бөгөөд ингэхдээ гэрээгээ шинэчлэн байгуулна. Арилжааны банкууд "Ипотекийн зээлийн хөтөлбөр"-т оролцохдоо иргэдэд ижил, тэгш байдлаар үйлчилж чадах эсэх дээр нь өндөр шаардлага тавина гэдгийг ч онцолсон.

БХБ-ын сайдын шийдмэг гэгч нь амлаад байгаа, ипотекийн зээлийн хэмжээг арилжааны банкуудтай ярьж тохиролцон нэмэгдүүлэх, банкууд зөвхөн өөрийн зээлдэгч компанийн орон сууцанд зээл олгож байгаа байдлыг зогсоох...зэрэг амлалт биелэх болтугай гэж л хүлээе...

                                                                                                                                                                                                П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат

1,600,000₮

41м2 - 64м2

Сутай town

Хан-Уул дүүрэг, Үйлдвэрийн гудамж