АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН, БАРИЛГАЖУУЛАХ ЖУРАМ

Уншсан тоо: 714
Нийтлэгдсэн: 2014 оны 08 сарын 08
                        
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ                        
                                2014 оны 06 сарын 09 өдөр                                Дугаар 90Улаанбаатар хот
Журам батлах тухай
        Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэг, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэхь заалт, нийслэлийн Засаг даргын 2014 оны 01/1796 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
 
1. "Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
 
2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.
 
3. Энэ журманд нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
 
 
ДАРГА                                        Д.БАТТУЛГА
                              
   
АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НИЙТИЙН  ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН, БАРИЛГАЖУУЛАХ ЖУРАМ
 
 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн  2014 оны06 дугаар сарын 09-ний
өдрийн 90 дүгээр тогтоолын хавсралт
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Энэ журмын зорилго нь ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилга /цаашид "орон сууцны барилга" гэх/-ыг дахин төлөвлөн, барилгажуулахүйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах үйл ажиллагаа нь Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Орон сууцны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд явагдана.
1.3. Орон сууцны барилгыг дахин төлөвлөх, буулгах, шинээр барихад иргэн, хуулийн этгээдийн Үндсэн хууль[1], Хот байгуулалтын тухай хууль[2], Барилгын тухай хууль[3], Орон сууцны тухай хуулийн 151 зүйлд заасан эрхийг хангаж, нийтийн эрх ашгийг эрхэмлэн, төрөөс иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зарчмыг баримтална.
1.4. Энэ журамд хэрэглэсэн нэр томъёог холбогдох хууль, тогтоомжийн нэр томъёоны тодорхойлолтод заасан утгаар ойлгоно.
1.5. Орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг төсөл сонгон шалгаруулах зарчмаар хэрэгжүүлнэ.
1.6. Энэ журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, хуулийн этгээд өмчийн хэлбэрийг үл хамааран заавал дагаж мөрдөнө.
 
Хоёр.  Орон сууцны барилгыг дахин төлөвлөн
барилгажуулах үйл ажиллагаа, түүний үе шатууд
 
2.1. Орон сууцны  барилгыг  дахин төлөвлөн барилгажуулах гэдэг нь төрөөс иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөх, буулгах, шинээр барих үйл ажиллагааг хэлнэ.  
2.2. Орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл нь төлөвлөлтийн болон хэрэгжүүлэх гэсэн хоёр үе шаттай хийгдэнэ.
2.3. Орон сууцны  барилгыг  дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг дараахь дарааллаар хэрэгжүүлнэ. Үүнд:
2.3.1. Орон сууцны барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсныг тогтоох;
2.3.2. Орон сууцны  барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэр гаргах;
2.3.3. Орон сууцны барилгыг төлөвлөх;
2.3.4. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах;
2.3.5. Орон сууцны  барилгыг чөлөөлөх;
2.3.6. Орон сууцны барилгыг буулгах;
2.3.7.Барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх.
 
Гурав. Орон сууцны барилгыг ашиглалтын шаардлага
хангахгүй болсныг тогтоох
 
3.1. Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь орон сууцны барилгад дараахь үзүүлэлтээр биет үзлэг, хэмжилт хийнэ.
3.1.1.  барилгын анхны төлөвлөлтийн судалгаа /үзлэг хийсэн байдлаар/;
3.1.2.  хэв гажилтын үзлэг, хэмжилт;
3.1.3.  зориулалтын өөрчлөлтийн үзлэг;
3.1.4.  материал, бүтээцийн бат бэхийн хэмжилт, шинжилгээ;
3.1.5.  барилгын болон инженерийн шугам сүлжээний физик элэгдлийн тооцоо;
3.1.6.  ашиглалтын хугацааны үнэлгээ.
3.2. Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь энэ журмын 3.1-т заасан биет үзлэг, хэмжилтийн дүнг үндэслэн инженерийн хяналтын тооцоо, барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт үнэлгээхийж нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлнэ.
3.3. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага нь энэ журмын 3.2-т заасан үнэлгээ болон өөрийн байгууллагын төлөвлөгөөт үзлэг, шалгалтын дүнг үндэслэн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 322 дугаар тушаалаар батлагдсан ƒОрон сууцны барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсныг тогтоох аргачлал„-ын дагуу ажлын 10 хоногт багтаантухайн орон сууцны барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсныг тогтоосон дүгнэлт, шийдвэр гаргана.
3.4. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага ньэнэ журмын 3.3-т заасны дагуу гаргасан дүгнэлт, шийдвэрээ сууц өмчлөгчид болон нийслэлийн Засаг даргад дараахь байдлаар мэдэгдэнэ.
3.4.1. ажлын 5 хоногт багтаан нийслэлийн Засаг даргад албан бичгээр хүргүүлж танилцуулах;
3.4.2. ажлын 10 хоногт багтаан дүгнэлтийг тухайн орон сууцны барилгын Сууц өмчлөгчдийн холбоонд хүргүүлж, орон сууцны барилгын сууц  өмчлөгчдийг байлцуулан орон сууцны барилгыг ашиглахыг хориглох талаар мэдэгдэх.
Дөрөв. Орон сууцны барилгыг дахин төлөвлөн,
барилгажуулах шийдвэр гаргах
 
4.1. Нийслэлийн Засаг дарга энэ журмын 3.3-т заасны дагуу орон сууцны барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсныг тогтоосон нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, шийдвэрийг үндэслэн тухайн барилгыг дахин төлөвлөж, шинээр барилгажуулах шийдвэр гаргана.
4.2. Орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах тухай нийслэлийн Засаг даргын шийдвэрийг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага хүлээн авч дор дурьдсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
4.2.1. нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан тухайн орон сууцны барилгын сууц өмчлөгчдөд ƒМэдэгдэх хуудас„-аар хүргүүлнэ.
4.2.2. ашиглалтын шаардлага хангахгүй болсон тухайн орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах тухай шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
4.2.3. дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан тухайн орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах төслийн ажлын даалгаврыг боловсруулж нийслэлийн Засаг даргаар батлуулна.
4.2.4. дахин төлөвлөн, барилгажуулах төлөвлөлтийгдараахь нөхцлийг харгалзан, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийнэ.Үүнд:
-                    тухайн орчны хүн амын нягтралыг тооцох;
-                    инженерийн дэд бүтцийн хангамж, хүчин чадлыг нь тооцох;
-                    уран барилгын болон түүхийн дурсгалт онцгой барилга байгууламжийн архитектор-дизайны шийдлийг хадгалан үлдээх.
4.2.5. төслийн ажлын даалгавар батлагдсанаас хойш ажлын 5 хоногт багтаан тухайн орон сууцны барилгын сууц өмчлөгчдөд даалгаврыг танилцуулах хурлыг Сууц өмчлөгчдийн холбоотой нь хамтран зохион байгуулна. Хурлыг дүрс бичлэгээр баримтжуулна.
4.3. Орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах төслийг дэмжээгүй тохиолдолд тухайн барилгыг цаашид ашигласны улмаас нийт сууц өмчлөгчид болон бусад этгээдэд учрах эд хөрөнгийн болон амь нас, эрүүл мэндийн хохирлын талаар сууц өмчлөгчдөд тайлбарлан таниулна.
4.4. Тухайн орон сууцны барилгын нийт сууц өмчлөгчдийн 80-аас дээш хувь нь дахин төлөвлөн, барилгажуулах төслийг дэмжээгүй тохиолдолд энэ журмын 4.3-т заасан хохирлыг төслийг дэмжээгүй сууц өмчлөгчид хариуцах тухай танилцуулж, хурлын тэмдэглэлд тусгана. Хурлын тэмдэглэлийг нийслэлийн Засаг даргад танилцуулна.
 
Тав. Орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт
 
5.1.Орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах үйл ажиллагааг нийслэлийн Засаг дарга удирдлага зохион байгуулалтаар хангах ба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
5.1.1.   орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах төслийн ажлын даалгавар батлах;
5.1.2.   орон сууцны барилгыг буулгах болон инженерийн гадна шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, шинээр барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж, шийдвэрлүүлэх;
5.1.3.   дахин төлөвлөн, барилгажуулах үйл ажиллагаанд хяналт тавих,
5.1.4.   хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
5.2. Энэ журмын 4.1-д заасан шийдвэрийг үндэслэн нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах үйл ажиллагаанд дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.2.1. төслийн ажлын даалгаврын хүрээнд загвар төсөл, инженерийн дэд бүтцийн хүчин чадлын тооцооллыг боловсруулах;
5.2.2. ерөнхий төлөвлөгөөг үндэслэж дахин төлөвлөн, барилгажуулах асуудлыг Газар, барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;
5.2.3. дахин төлөвлөн, барилгажуулах орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг  батлах;
5.2.4. дахин төлөвлөн, барилгажуулах үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг хэлэлцэн шийдвэр, зөвлөмж гаргах, үүрэг даалгавар өгөх;
5.2.5. шинээр баригдах барилгад инженерийн хангамжийн техникийн нөхцөл олгох талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хандаж, шийдвэрлүүлэх;
5.2.6. инженерийн гадна шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, шинээр барих зэрэг ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог гаргаж, холбогдох эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;
5.2.7. төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг энэ журмын 6 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулах;
5.2.8. гурван талт гэрээний загвар боловсруулах, түүнийг нийслэлийн Засаг даргаар батлуулах ажлыг зохион байгуулах;
5.2.9. гурван талт гэрээг нийслэлийн Засаг даргыг төлөөлж төсөл хэрэгжүүлэгч, сууц өмчлөгчтэй байгуулах;
                          5.2.10. гурван талт гэрээгээр нийслэлийн Засаг даргын хүлээсэн үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх;
                          5.2.11. төслийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлэх;
                          5.2.12. төслийн хэрэгжилтийн талаар олон нийтэд тухай бүр мэдээлэл өгөх.
 
Зургаа. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах
 
6.1.Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, төсөл хүлээн авах ажлыг зохион байгуулна.
6.2.Тогтоосон байршилд төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн төслийг хүлээн авах урилгыг дор дурьдсан байдлаар нийтэд мэдээлнэ.
6.2.1. хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан өдөр тутмын хэвлэлийн рейтингэд эхний 5 байранд орсон 3-аас доошгүй сонины 1 дүгээр нүүрэнд А5-аас дээш хэмжээтэйгээр 5-аас багагүй удаа;
6.2.2. нийслэлийн Засаг даргын Тамгын газрын болон нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагын цахим хуудсанд төслийн материал хүлээн авах хугацаа дуусах хүртэл хугацаагаар байршуулах.
6.3.Төсөл хүлээн авах урилгад дараахьзүйлийгтусгасанбайна.
6.3.1. дахин барилгажуулах ажлын агуулга, товч танилцуулга;
6.3.2. төслийн ажлын даалгавар;
6.3.3.төсөл хэрэгжүүлэх хугацаа;
6.3.4.төсөл хүлээн авах хугацаа;
6.3.5.   төсөлхүлээнавахгазрынхаяг,утасныдугаар.
6.4.Төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээд нь дор дурьдсан бичиг баримтыг заавал бүрдүүлж ирүүлнэ.
6.4.1.барилгажилтын төсөл;
6.4.2.   хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө.
6.4.3.   ажлын туршлага;
6.4.4.   санхүүгийн чадавхи;
6.4.5. техникийн чадавхи;
6.5.Төслөөр баригдах барилгын онцлог, шинж чанарт нийцүүлэн нэмэлт шаардлага тавьж болох бөгөөд түүнийг төсөл шалгаруулах урилгад тусгана.
6.6.Урилгад заасан хугацааны дотор төслийг хүлээн авч, ирүүлсэн төслийн тоог  нийтэд мэдээлнэ.
6.7.Нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр ирүүлсэн төсөлд үнэлгээ хийж, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо /цаашид ƒҮнэлгээний хороо„ гэх/-г байгуулна.
6.8.Үнэлгээний хороо нь ирүүлсэн төсөл тус бүрт үнэлгээ өгч, дүгнэлт гаргана.
6.9.Үнэлгээний хорооны дүгнэлтэд дараахь зүйлийг тусгасан байна.
6.9.1. төсөл тус бүрийн давуу болон сул талын тодорхойлолт, үзүүлэлт бүрийн үнэлгээ;
6.9.2. төсөл тус бүрийг үнэлсэн нийлбэр оноо;
6.9.3. төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн ажлын туршлагын болон бусад чадавхийн үнэлгээ.
            6.10. Үнэлгээний хорооны дүгнэлтийг бичгээр үйлдэх бөгөөд гишүүн тус бүр албан тушаалаа тэмдэглэн, гарын үсэг зурсан байна.
            6.11. Үнэлгээний хороо нь төсөл хэрэгжүүлэгчийг урьдчилан шалгаруулж, нийслэлийн Засаг даргад танилцуулна.
            6.12. Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган, гурван талт гэрээ байгуулах албан ёсны эрхийг шалгарсан этгээдэд олгоно.
            6.13. Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан этгээд нийслэлийн Засаг даргаас олгогдсон төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй.
 
Долоо. Орон сууцныбарилгыг чөлөөлөх
 
            7.1. Төсөл хэрэгжүүлэгч нь сууц өмчлөгч, нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулсны дараа орон сууцны барилгыг чөлөөлөх ажлыг зохион байгуулна.
            7.2. Төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээ байгуулаагүй сууц өмчлөгчид тухайн орон сууцны зах зээлийн үнийг төлж, орон сууцыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
            7.3. Тохиролцоонд хүрээгүй сууц өмчлөгчид тухайн орон сууцны үнийг зах зээлийн үнэлгээгээр тооцон олгож, орон сууцыг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана.
 
Найм. Орон сууцны  барилгыг буулгах
 
8.1. Нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын орон сууцны барилгыг ашиглахыг хориглосон дүгнэлтийг хүлээн авсны дараа тухайн орон сууцны барилгыг буулгах талаар шийдвэр гаргана.
8.2. Орон сууцны барилгыг буулгах ажлыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 88 дугаар тушаалаар батлагдсан ƒБарилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрэм„-д заасны дагуу хэрэгжүүлнэ.
 
Ес. Дахин барилгажуулах үйл ажиллагаа
 
9.1.Дахин барилгажуулах үйл ажиллагаанд төсөл хэрэгжүүлэгч дор дурьдсан зарчмыг баримтална. Үүнд:
9.1.1.   Шинээр барих барилга байгууламжийг Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Орон сууцны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг баримтлан барьж байгуулна.
9.1.2.   Барилга байгууламжийг барих явцад барилгын норм, норматив, аюулгүй ажиллагааны дүрэм, журам болон гурван талт гэрээгээр тохирсон хугацааг чанд мөрдөж ажиллана.
9.2.Төсөл хэрэгжүүлэгч энэ журмын 9.1-д заасан зарчмыг баримталж дор дурьдсан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
9.2.1. батлагдсан ажлын болон архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулсан барилгын эх загвар зургийг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагаар батлуулна.
9.2.2. сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулна. Гурван талт гэрээг нийслэлийн Засаг даргын баталсан гэрээний загвараар байгуулах бөгөөд өөр загвар ашиглан гэрээ байгуулахыг хориглоно.
9.2.3. гурван талт гэрээнд шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ болон хариуцлагын асуудлыг заавал тусгана.
9.2.4. гурван талт гэрээ байгуулаагүй сууц өмчлөгчид тухайн орон сууцны зах зээлийн үнийг төлж,  орон сууцыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
9.2.5. энэ журмын 5.1.2-т зааснаас бусад санхүүжилтийг бие даан шийдвэрлэнэ.
9.2.6. гурван талт гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасан эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлнэ.
9.3. Төсөл хэрэгжүүлэгч болон сууцөмчлөгчтохиролцон оронсууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулж болох ба худалдан авсан тохиолдолд гурван талт гэрээг байгуулахгүй.
9.4. Дахин барилгажуулах үйл ажиллагаанд тухайн орон сууцны барилгын сууц өмчлөгч дор дурьдсан эрх, үүрэгтэйгээр оролцоно. Үүнд:
9.4.1. төсөл хэрэгжүүлэгч, нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулах;
9.4.2. төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжинд өмчлөх эрх эдлэх ба шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байх;
9.4.3. өөрсдийн нэгдмэл байр суурийг илэрхийлэх зорилгоор төлөөллийн байгууллага байгуулах;
9.4.5. өөрөө болон төлөөллийн байгууллагаар дамжуулан  төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах.
9.5. Төсөл хэрэгжүүлэгч нь төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон, 3 сарын турш ажил гүйцэтгээгүй тохиолдолд төслийг тухайн этгээдээр гүйцэтгүүлэх эсэх асуудлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ.
9.6. Төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулахаар шийдвэрлэвэл энэ журмын 6 дугаар зүйлд заасны дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна.
9.7. Төсөл хэрэгжүүлэгчид хүлээлгэх хариуцлагыг гурван талт гэрээнд тодорхой тусгах бөгөөд гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
9.8. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах ажлыг дараахь тохиолдолд нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж болно. Үүнд:
9.8.1. батлагдсан ажлын даалгаврын дагуу төсөл хэрэгжүүлэх санал ирээгүй, төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй;
9.8.2. уран барилгын болон түүхийн дурсгалт онцгой барилга байгууламжийн архитектур-дизайны шийдлийг хадгалан үлдээх.
9.9. Шинээр баригдсан барилга байгууламжийг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага ашиглалтад хүлээж авна.
 
Арав. Дахин төлөвлөн, барилгажуулах үйл ажиллагааны
 үед хориглох зүйл
 
10.1. Дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэр гарсны дараа тухайн орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглох ба уг үйл ажиллагаатай холбоотой нийслэлийн эрх бүхий байгууллагаас олгодог тусгай зөвшөөрлийгшинээр барилга баригдаж ашиглалтанд оруулах хүртэл хугацаанд түдгэлзүүлнэ.
10.2. Энэ журмын 10.1-т заасан шийдвэрийг ажлын 3 хоногийн дотор нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлж, шийдвэрийн биелэлтийг хангуулна.
10.3. Нийслэлийн барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь гурван талт гэрээ байгуулаагүй сууц өмчлөгчид үзүүлэх инженерийн дэд бүтцийн хангамжийн үйлчилгээг хязгаарлах асуудлыг эрх бүхий байгууллагатай дараахь байдлаар хамтран шийдвэрлэнэ.
10.3.1. ус, дулаан, цахилгаан хангамжийг хязгаарлах;
10.3.2. орон сууцны барилгын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцсан байгууллагаас үзүүлэх үйлчилгээг зогсоох.
10.4. Ашиглахыг хориглож, дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэрийг дэмжээгүй энэ журмын 4.4-т заасан ажиллагаа явагдсан орон сууцны барилгад улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар, сэргээн засварлах, орон сууцны нөхцлийг сайжруулах зэрэг ажил хийхгүй.
 
Арван нэг. Хариуцлага
 
11.1. Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор үйл ажиллагааг эхлүүлээгүй бол нийслэлийн Засаг даргаас эрх олгосон захирамжийг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална.
11.2. Төсөл хэрэгжүүлэх явцад төсөл хэрэгжүүлэгч гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нийслэлийн Засаг дарга гэрээг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгохгүй.
11.3. Энэ журмын 10.3-т зааснаар инженерийн хангамжийг хязгаарласан орон сууцыг ус, цахилгаан, дулаанаар хангасан болон ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон бол тухайн  албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
11.4. Ашиглахыг хориглосон шийдвэр гарсан орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд барилга байгууламж барих болон бусад зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийг иргэн, хуулийн этгээдэд олгосон шийдвэр гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
11.5. Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол

1,880,000₮

27м2 - 76м2

Содон стандарт цогцолбор хо...

Сонгинохайрхан дүүрэг, 21 хороолол