П.Баярхүү: "Орон сууцаа түрээслэх хугацаандаа төлбөрөө төлж, өмчилж авдаг болгоно"

Уншсан тоо: 3778
Нийтлэгдсэн: 2017 оны 04 сарын 27

Өнөөдөр болсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9-р хуралдааны үеэр Нийслэлийн Засаг Даргын Дэд Бүтэц, Гэр Хорооллын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү иргэдийг орон сууцжуулахтай холбоотой асуудлаар юу гэж хэлэв?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд дэд бүтцийн ажил хийнэ гээд хотоос гурван тэрбумаар нь, таван тэрбумаар нь, арван тэрбумаар нь мөнгө авчихаад юу ч хийлгүй алга болчихсон 10-аад компани байна. Энэ компаниудыг Эрүүгийн Цагдаагийн Газарт өгч шалгуулна.

-Төвлөрсөн дулаан хангамж очихгүй байгаа газруудад “Сервис Центр”-үүд байгуулна. Энэ нь тус бүр 200-300 өрхийг дулаан, ус, цахилгаанаар хангана. Хожим төвлөрсөн шугам оруулахдаа шууд “Сервис центр” рүүгээ холбоход л айлууд руу төвлөрсөн шугам очдог болно гэсэн үг. БХБ-ын сайд энэ ажил дээр нэлээд санаачлагатай ажиллаж байна.

-Зорилтот бүлгийнхэн орон сууцны урьдчилгаа 30%-ийг бөөнөөр нь төлөхгүйгээр түрээслэх хугацаандаа сар бүр тодорхой хэмжээний мөнгийг 15-20 жилийн хугацаанд төлөөд өмчилж авдаг “Түрээсийн орон сууц”-ны асуудлыг шийднэ.

-Гэр хороололд зөвхөн дэд бүтцийг шийдээд өнгөрөхгүйгээр, иргэд газар дээрээ амины орон сууц барихад ипотекийн зээлд хамруулдаг болно. Энэ нь газрыг дахин төлөвлөж байгаа хэлбэр. Газрыг дахин төлөвлөхөд иргэдийн оролцоо маш чухал.


-Дөрвөн дэд төвийн ажил үргэлжилж байна. Биднийг ажил авахад "Сэлбэ", "Баянхошуу" дэд төвийн ажил л эхлэх төдий байсан. Энэ хавар ариутгах татуургынх нь ажил дуусна. "Чингэлтэй", "Дэнжийн 1000" дэд төвүүдийн асуудлаар хотын дарга АХБ-нд санал тавиад, гарын үсэг зурагдаж санхүүжилт шийдэгдээд явж байна.
-Дахин барилгажуулах ажил бий. Хуучин орон сууцнуудыг дахин барилгажуулах, угсармал орон сууцнуудыг дулаалах төсөл бас хэрэгжинэ.

                                                                                                                                                                                      П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол