ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГ АВАХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХАД БАРИМТЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

Уншсан тоо: 515
Нийтлэгдсэн: 2015 оны 05 сарын 01
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ                        
                                2015 оны 04 сарын 24 өдөр                                Дугаар 71Улаанбаатар хот
Журам батлах тухай 
                              

2015.04.24,   №71

 

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны "Нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай" 17/17,         2015 оны "Журам батлах тухай" 24/03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 
1. "Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам"-ыг хавсралтаар баталсугай.
 2. Нийслэлийн харъяа төрийн байгууллагууд энэхүү журам болон тухайн байгууллагын нийт ажиллагсдаараа хэлэлцүүлэн баталсан журмын дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах албан хаагчдаа сонгон шалгаруулах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч/Э.Бат-Үүл/-д үүрэгболгосугай.
 
3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Энхболд/-нд даалгасугай.
 
 

 

ДАРГА                                   Д.БАТТУЛГА

 

 
 
 
                              
   
ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГ АВАХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХАД БАРИМТЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 201оны 24/03 дугаар тогтоолоор батлагдсан "Улаанбаатар-орон сууц сангаас нийслэлийн харьяа төрийн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам"-д заасны дагуу ажил олгогч буцалтгүй тусламж үзүүлэх ажилтнаа сонгон шалгаруулах үндсэн шалгуур, зарчмыг тодорхойлоход оршино. 
1.2."Нийслэлийн харьяа төрийн байгууллагын төрийн албан хаагч" гэж нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн Ажлын алба, нийслэл, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, хэлтэс, алба,нийслэлийн өмчит төсөвт байгууллага, нийслэлийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийслэл, дүүргийн эмнэлэгт ажиллаж буй төрийн албан хаагчийг ойлгоно.
1.3.Ажил олгогчид орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авахаар хүсэлт гаргасан албан хаагчдыг сонгон шалгаруулахад баримтлах журмаа энэхүү журмын үндсэн шаардлага, зарчмын дагуу тухайн байгууллагын онцлог, ажилтан, албан хаагчдын хүсэл сонирхлыг тусган нийт ажиллагсдаараа хэлэлцүүлэн батална.  

Хоёр. Буцалтгүй тусламж авах төрийн албан хаагчид тавигдах 

үндсэн  шаардлага, түүнийг тодорхойлох 

2.1.Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэгавах төрийн албан хаагч дор дурьдсан үндсэн шаардлагуудыг хангасан байна. 
  1. Нийслэлийн харъяа төрийн байгууллагад Төрийн албаны тухай хуулийн 6-9 дүгээр зүйлд заасан албан тушаалд 3-аас доошгүйжил тасралтгүй ажилласан байх;
  2. Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангаж, үр дүнтэй хэрэгжүүлдэг байх;
  3. Тухайн ажлын байранд цаашид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах;
  4. Ёс зүй, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх;
  5. Худалдан авах орон сууцныхаа зээлийн урьдчилгаа төлбөрийн 50-иас доошгүй хувийг бүрэн төлж барагдуулах эх үүсвэртэй байх;
  6. Ипотекийн зээлд хамрагдах нөхцөл, шалгуурыг хангасан байх. 
  7. Энэхүү журмын 2.1.1-д заасан хугацаанд дор дурьдсан хугацааг оруулж тооцно:
    1. Сүүлийн 3 жилд Төрийн албаны тухай хуулийн 6-9 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацаа;
    2. 3 сар хүртэл хугацаагаар мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэшихээр суралцсан хугацаа;
    3. Жирэмсэн, амаржсан болон хууль тогтоомжийн дагуу нэмэгдэл чөлөөтэй байсан хугацаа;
    4. Төрийн  албанд  ажиллах  үедээ ажлаас үндэслэлгүйгээр халагдсан, баривчлагдсан, цагдан хоригдсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсний улмаас ажилгүй байсан, баривчлагдсан, цагдан хоригдсон, эмнэлгийн байгууллагад байлгасан хугацаа (өршөөлөөр суллагдсан хүмүүс үүнд хамаарахгүй);
    5. Байгууллагын дотоод журмын дагуу чөлөөтэй байсан хугацаа;
    6. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу сэлгэн ажиллуулсан хугацаа.
2.3.Төрийн албанд ажилласан хугацааг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албан тушаалтан тооцож тодорхойлно. Төрийн албанд ажилласан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно.
2.4.Төрийн албанд ажилласан хугацааг тооцох үндсэн бичиг баримт нь хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр байна.
2.5.Хэрвээ буцалтгүй тусламж авсан төрийн албан хаагч өөрийн хүсэлтээр ажлаас гарсан болон Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл,26 дугаар зүйлийн 26.1.3-д заасны дагуу ажлаас халагдсан тохиолдолд буцалтгүй тусламжийг Улаанбаатар орон сууцны санд буцаан төлөх үүрэг хүлээнэ.
2.6.Нийслэлийн харъяа төрийн байгууллагуудад ажиллаж байгаа төрийн албан хаагчид нь Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр уг албан тушаалд ажиллах бөгөөд энэхүү журмын 2.1.4-т заасан ёс зүй, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх шалгуурыг дараах үзүүлэлтүүдээр тодорхойлно. 
 
2.6.1.Ёс зүйн үнэт зүйлийг эрхэмлэхүйл ажиллагаандаа шударга ёсныхууль дээдлэхтэгш байдалхариуцлага хүлээхолон нийтэд үйлчлэх үндсэн зарчмуудыг баримтлах чадвар;
2.6.2.Ёс зүйн хэм хэмжээ, шаардлагуудыг ёсчлон биелүүлж байгаа байдал;
2.6.3.Ёс зүйн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах буюу ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх чадвар;
2.6.4.Хууль ёсны ба ёс зүйн талаас үүргээ мэдэрч албан үүргээ биелүүлэх нийгмийн хариуцлагын түвшин; 
2.6.5.Бусад.
 

Гурав. Сонгон шалгаруулах үндсэн зарчим

3.1.Улаанбаатар орон сууцны сангаас урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх төрийн албан хаагчдыг ажил олгогч нь "Улаанбаатар-орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам"-ын 2.2.3-т заасны дагуу нийт ажиллагсдаараа хэлэлцүүлэн баталсан Улаанбаатар орон сууцны сангаас урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авахад баримтлах журмынхаа дагуу сонгон шалгаруулна. 
 
3.2.Ажил олгогч ажилтандаа урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх, сонгон шалгаруулах тухай журамдаа энэхүү журамд заасан үндсэн шалгуур, зарчим болон тухайн байгууллагын онцлог, ажилтан, албан хаагчдын хүсэл сонирхол, сонгон шалгаруулах зарчмыг нарийвчлан тусгасан байна. 
 
3.3.Урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахдаа дор дурьдсан үндсэн зарчмыг баримтална. 
3.3.1.Тухайн байгууллага сонгон шалгаруулах комисс байгуулах замаар шийдвэрлэх ба комиссыг тухай бүрд санамсаргүй байдлаар нийт ажилтнуудын дундаас байгуулна;
3.3.2.Шударга ёсны зарчмыг  хэрэгжүүлэх,
3.3.3. Энэхүү журмын 2-т заасан үндсэн шалгуур болон 3.1-д заасан тухайн байгууллагын журамд заасан тусгай шалгуурын дагуу төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээгээр эрэмбэлэх;
3.3.4. Улаанбаатар орон сууцны сангаас тухайн байгууллагад өгсөн квотын тоогоор нээлттэй шалгаруулан нэр дэвшүүлэх;
3.3.5. Сонгон шалгаруулалтыг дэмжлэг авах хүсэлт гаргасан ажилтнуудын дунд явуулах;
3.3.6. Хүсэлт гаргасан төрийн албан хаагчдын дунд зорилтот бүлэгт хамаарах албан хаагчдад давуу эрх олгох.
 
3.4. Зорилтот бүлэгт хамаарах шалгуурыг дараах үзүүлэлтүүдээр тогтооно. 
3.4.1. Өрхийн голч орлого хамгийн бага;
3.4.2. Ам бүлийн тоо хамгийн өндөр;
3.4.3. Төрийн байгууллагад ажиллах хугацаа хамгийн өндөр боловч өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа хамгийн богино;
3.4.4. Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хүнд өвчин, биеийн эрүүл мэндийн улмаас байнгын асаргаа, сувилгаа шаардсан, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй. 
  3.5. Бүх шалгуур үзүүлэлтээр тэнцсэн тохиолдолд оноо тэнцүү ажилтнуудыг сугалаа сугалуулах аргаар шалгаруулна.    

Дөрөв. Хориглох зүйл, маргаан хянан шийдвэрлэх

 

4.1. Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд дараах үйл ажиллагааг хориглоно.
  1. Хуурамч материал бүрдүүлэх;
  2. Энэхүү журам болон тухайн байгууллагын батлан гаргасан журамд заасан шалгуур хангаагүй материалаар сонгон шалгаруулах;
  3. Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авахгэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих;
  4. Ажил олгогч ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах;
  5. Бусад.
4.2. Сонгон шалгаруулалттай холбоотой гарсан маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар тухайн байгууллагаас батлан гаргах журамдаа нарийвчлан тусгасан байна. 
4.3. Сонгон шалгаруулахтай холбогдсон асуудлаар гарсан маргааныг тухайн байгууллага дотоод журамд заасны дагуу шийдвэрлэх ба тухайн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлсэнд тооцно. 
 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол