КАНАД УЛС ИРГЭДЭЭ ХЭРХЭН ОРОН СУУЦЖУУЛСАН БЭ?

Уншсан тоо: 1640
Нийтлэгдсэн: 2018 оны 02 сарын 20

Манай улсад орон сууц хэрэгцээтэй өрхийн тоо олон ч, бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт маш цөөхөн. 

Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжтой иргэдийн дийлэнхи нь энэ хөтөлбөрт хамрагдаад байна. 

Урьдчилгаа төлбөрийн хуримтлалтай иргэдийн тоо цөөхөн байгаа ийм нөхцөлд төрийн зүгээс тодорхой дэмжлэг, хөнгөлөлт хэрэгтэй гэсэн үг.

Гадны орнууд иргэдээ орон сууцжуулахад хэрхэн анхаардаг вэ? Өмнөх дугаараараа Сингапур улсын туршлагыг хүргэсэн бол энэ удаа Канадын жишээг сонирхуулъя.

-Канадад, өмнө нь орон сууц огт авч байгаагүй, эсвэл сүүлийн 5 жил байр эзэмшээгүй хүн хөнгөлөлттэй зээлээр орон сууц авахдаа үнийн дүнгийн 5 хувийг урьдчилгаа болгож төлдөг. Харин бусад хүмүүс 25 хувийг төлдөг байна.

-Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүү жилийн 6,5 хувь, хугацаа 25 жил. Тухайн иргэн сургууль төгссөн, нэг жил ажилласан байхад л орон сууцны зээлд хамрагдах боломжтой аж. Орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжээд 60 гаруй жил болоход Канадын гурван иргэн тутмын нэг нь хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.

-Канадын хууль тогтоомжийн дагуу иргэдийг байр худалдаж авахад нь зориулж тусгай хөтөлбөрийн хүрээнд татварын хөнгөлөлт үзүүлдэг байна.

-Орон сууц худалдаж авах юм уу бариулахыг хүссэн иргэн тэтгэврийнхээ данснаас 25.000 хүртэл долларыг ашиглах эрхтэй. Ингэхдээ тухайн иргэн орон сууцаа өөрөөсөө гадна хөдөлмөрийн чадваргүй ойр дотныхоо хүнд зориулан худалдан авах юм уу бариулж болдог гэнэ. Тэтгэврийн сангаас авсан мөнгөө 15 жилийн дотор эргүүлэн төлөх ёстой. Хэрвээ иргэн тухайн жилдээ тодорхой мөнгийг буцаан төлөөгүй бол түүнд нь орлогын албан татвар ногдуулдаг байна. Канадын Үл Хөдлөх Хөрөнгийн Холбооноос хийсэн судалгаагаар 1992-2008 оны хооронд 2 сая гаруй иргэн дээрхи боломжийг ашиглажээ.

-2009 оны нэгдүгээр сараас хойш байр авсан хүмүүст 750 долларын татварын хөнгөлөлт үзүүлжээ.

-Эдгээр хөнгөлөлтүүдээс гадна Канадын Засгийн Газар 2008 оноос орон гэргүй, нэн ядуу хүмүүст зориулсан 1,9 тэрбум долларын хөрөнгө оруулалттай орон сууцны хөтөлбөрийг эхлүүлсэн байна.

                                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол