ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ 2013 ОНООС ХОЙШ...

Уншсан тоо: 1017
Нийтлэгдсэн: 2017 оны 06 сарын 28

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл  хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг  хандлагад гэр хорооллын төвийн бүсийг инженерийн дэд бүтцэд холбогдсон  өндөр давхрын орон сууцны хороолол болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.     

Ийнхүү  хэрэгжүүлэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг иргэд, төр,  хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг дээд зэргээр хангах зарчмыг баримтлах бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 тоот тогтоолоор  батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий  төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг  хандлага”-тай уялдуулан хэрэгжүүлэхээр зорьсон.

Гэр хорооллын  дахин төлөвлөлтийн төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013  оны 3/31 тоот тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн  үйл ажиллагааны журам”-аар зохицуулж байсан бөгөөд 2015 оны 06 дугаар  сард Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хот суурин газрыг дахин  хөгжүүлэх тухай хууль”-ийг мөрдөж байна.

Гэр хорооллын дахин  төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх талбай байршлыг сонгохдоо иргэдийн санал,  хүсэлт, төсөл хэрэгжих техникийн нөхцөл, төслийн эдийн засгийн үр  ашгийн тооцоо зэргийг харгалзан сонгодог. 

Нийслэлийн Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 тоот тогтоолууд, 2014  оны 19/23 тоот тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн нийт 24  байршил батлагдсан.

Батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24  байршлыг төсөл хэрэгжүүлэх 75 хэсэгчилсэн талбайд хуваасан бөгөөд эдгээр  нь нийт 1506,1 га талбай, 16109 нэгж талбарыг  хамарч  байгаа бөгөөд  энэ нь нийт гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг  хамарч байна.        

Гэр  хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн нэг гол онцлог нь иргэд  одоо амьдарч буй газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөн бүтээн  байгуулалт хийх явдал юм. 

Газар чөлөөлөхдөө тухайн газарт амьдарч байсан  иргэдийг шинэ орон сууц ашиглалтанд орох хүртэл хугацаанд түрээсийн  байранд түр шилжүүлэн суулгаж газрыг чөлөөлөх ба өөр нэг хувилбар нь  газар, үл хөдлөх эд хөрөнгөө төсөл хэрэгжүүлэгчтэй харилцан тохирч  худалдах байдлаар газрыг чөлөөлдөг.

2015 онд орон сууцны барилга,  бүтээн байгуулалт, нийгмийн дэд бүтцийн болон инженерийн дэд бүтэц,  автозамын барилга угсралтын ажилд зориулан гэр хорооллын дахин  төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч 34 компаниас 24 төсөл хэрэгжүүлэгч нийт  1427 нэгж талбарын 88,51 га газрыг чөлөөлөөд байна.

Гэр хорооллын  дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж буй байршлуудын нэг нэгж талбарын  газрын дундаж хэмжээ нь 401,3 м2 байна. Төсөл хэрэгжүүлэгчид газрыг  чөлөөлөхдөө иргэдтэй байгуулсан төслийн хоёр болон гурван талт гэрээг  үндэслэл болгодог. 

Иргэн, төсөл хэрэгжүүлэгч харилцан тохиролцож газрыг  чөлөөлөхдөө орон сууц ашиглалтанд орох хүртэл хугацаанд амьдрах  түрээсийн байрны төлбөрт дунджаар 450 мянган төгрөгийн нөхөн олговор  олгож байгаа бөгөөд дунджаар 1м.кв-ын үнэ 1,722,494 төгрөгөөр  тооцсон  55,08 м2 талбай бүхий орон сууцаар тохиролцож газрыг чөлөөлж  байна.

Өнгөрсөн хугацаанд 14 байршлын  инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажил хийгдсэн.          

Гэр хорооллын дахин  төлөвлөлтийн төслийг нийт 1506,1 га талбайд хэрэгжүүлэх ба одоогийн  байдлаар 34 компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч гэр хорооллын дахин  төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна. 

Дээрхи төсөл хэрэгжүүлэгч 34 аж  ахуйн нэгж нь төсөлд шалгарсан цаг хугацаа төсөл хэрэгжих талбайн онцлог  зэргээс хамааран төслийн ажлын явц харилцан адилгүй байна.

Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан 24 байршлын 75  хэсэгчилсэн талбайгаас 25 хэсэгчилсэн талбайд огт төсөл хэрэгжүүлэгч  шалгараагүй, 22 хэсэгчилсэн талбайд 13 төсөл хэрэгжүүлэгч шалгарсан  боловч огт ажил хийгдээгүй, 28 хэсэгчилсэн талбайд 28 төсөл хэрэгжүүлэгч  шалгарсан байна.

2010 он оноос 2016 онд нийт 7374 айлын орон сууцны барилга  угсралтын ажлыг эхлүүлээд байгаа ба үүнээс 3516 айлын орон сууцыг  ашиглалтанд оруулсан. 

Үүнд 2014 онд нийт 588 айлын орон сууц, 2015  онд 1656 айлын орон сууц, 2016 онд 638 айлын орон сууцыг тус тус  ашиглалтанд оруулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол