Хүртээмжгүй зээл, хоосон амлалт...

Уншсан тоо: 959
Нийтлэгдсэн: 2017 оны 06 сарын 29

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд амьдарч байгаа өрхүүд орон сууц худалдан авах тохиолдолд газрыг нь барьцаалан байрны урьдчилгааны 30 хувийн орон сууцны сангаас өгөх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан.

Түүнчлэн гэр хорооллын айлууд газар дээрээ амины орон сууц барих тохиолдолд ипотекийн зээлд хамруулахаар БХБЯ, Монголбанкны зүгээс хамтран ажлын хэсэг гарган судалж, дүгнэлтээ холбогдох албан тушаалтнуудад хүргүүлээд байгаа.

Эдгээр нь иргэдэд хэрэгцээтэй, боломжийн санаанууд боловч, ипотекийн зээлийн хөтөлбөр дээсэн дөрөөн дээр дөнгөн данган хэрэгжиж байгаа өнөөгийн нөхцөлд агаар дээрхи амлалт мэт л санагдаж байна.

Өмнөх зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлийн санхүүжилт хийгдэж, арилжааны банкууд зээлд хамрагдах иргэдийн өргөдөлд дарагдан, шинээр хүсэлт авахгүй байхад, биелэгдэх нь бүрхэг шийдвэрүүдийг алгаа ташин хүлээж авах ч хаашаа юм...

Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар одоогоор ямар нэгэн гарц олоогүй, ажлын хэсэг судлаад л байгаа гэсэн.

Нэгэнт зээлийн хүртээмж муу байхад "Амины орон сууц баривал зээлд хамруулна", "Газрыг чинь барьцаалаад орон сууцны урьдчилгаа төлбөр төлж өгнө" гэх мэтчилэн амлахаа түр азнавал яаж байна, эрхэм шийдвэр гаргагчидаа?

                                                                                                                                                                                                 П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

950,000₮

42м2 - 80м2

Монгол Хаус хотхон

Хан-Уул дүүрэг, Нисэх

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат

1,600,000₮

41м2 - 64м2

Сутай town

Хан-Уул дүүрэг, Үйлдвэрийн гудамж