Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх ямар гарц байна вэ?

Уншсан тоо: 457
Нийтлэгдсэн: 2017 оны 09 сарын 06

Монголбанкнаас гаргаж байгаа ипотекийн зээлийн эх үүсвэр нь 2013 оноос эхэлж гаргасан үнэт цаасны хүү, үндсэн төлбөрийн эргэн төлөлт юм. Энэ бүх мөнгө Монголбанкинд очоод буцаад зээл болон гарч байгаа гэсэн үг.

Эх үүсвэр нь хязгаарлагдмал учраас  банкууд иргэдийн зээлийн хүсэлтэд дарагдсаар...Харин санхүүжилтийн эх үүсвэрээ хэрхэн нэмэгдүүлэх талаар Засгийн Газар ямар ч гарц олоогүй хэвээр байна.

Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх гарцыг эдийн засагч, доктор Ч.Хашчулуун хэрхэн харж байна вэ?

-Засгийн Газрын зайлшгүй шийдэх ёстой гурван асуудал байна. Нэгдүгээрт, эрэлт нь өндөр, барилгын материал үйлдвэрлэлийн хүчин чадал нь хангалттай байгаа одоогийн боломжийг ашиглаж орон сууцжуулах ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй.

 -Хоёрдугаарт, ипотекийн зээлийн чиглэлээр гол үйл ажиллагаа явуулдаг МИК-ийн харьяаллын асуудлыг шийдэх хэрэгтэй. Монголбанк 2013 онд хөтөлбөр гаргаад тодорхой хэмжээгээр дэмжиж байсан. Одоо Засгийн Газарт шилжиж байна. Тиймээс Засгийн Газар аль яаманд хариуцуулахаа шийдэж, тогтоол шийдвэрээ гаргах хэрэгтэй.

-Гуравдугаарт, МИК-ийг менежмент, өмчлөлийнх нь хувьд олон улсын зах зээл рүү ойртуулах хэрэгтэй. Энэ тогтолцоог Монголд анх үүсэхэд Азийн Хөгжлийн Банк идэвхитэй оролцсон. Азийн Хөгжлийн Банкны 2005 оны маш том тайланд үндэслээд тухайн үеийн Засгийн Газар, Монголбанк, арилжааны банкуудын оролцоотой байгуулж яваандаа МИК болсон. Тиймээс энэ бүтцээрээ дамжуулаад гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө татах орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ипотекийг төсвөөс мөнгө гаргаж дэмждэггүй юм гэхэд олон улсын зах зээлээс мөнгө татах боломж нээлттэй шүү дээ...

Ч.Хашчулуун доктор ийнхүү өөрийн бодлоо хуваалцлаа. Харин Засгийн Газрын зүгээс ямар чиглэлтэй байна вэ? 

БХБ-ын сайд Г.Мөнхбаяр ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ярилцлага өгөхдөө:

"Сангийн Яамны зүгээс, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Ирэх оноос тодорхой байдлаар ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бид бэлтгэлээ хийж байна. Зээл өргөжөөд ирэхээр салбар яамнаас ямар бодлого барих асуудал одоо эхнээсээ тодорхой болоод явж байгаа нь энэ юм" хэмээн ярьж байв.

                                                                                                                                                                                                     П.БолордЭдийн асагЭдинйийний

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат

1,600,000₮

41м2 - 64м2

Сутай town

Хан-Уул дүүрэг, Үйлдвэрийн гудамж