НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАРИЛГА БАРИХ ГАЗРЫН ЭРХ ОЛГОХ, БАРИЛГЫН ЭХ ЗАГВАР ЗУРАГ БАТЛАХ, БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Уншсан тоо: 435
Нийтлэгдсэн: 2014 оны 04 сарын 15
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ                        
                                2014 оны 04 сарын 10 өдөр                                Дугаар 5/14Улаанбаатар хот
Журам батлах тухай
                              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.1.4, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, Улсын Их Хурлын  2013 оны 23,  Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай„ 3/10 дугаар тогтоолын 3.3 дахь хэсгийг  тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:
        1. "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, ƒГазар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт, хэмжээг өөрчлөх үйл ажиллагааны журам„-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
            2. Журам батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны ƒЖурам батлах тухай„ 30 дугаар тогтоол, 2012 оны "Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай" 3/10 дугаар тогтоолын нэг, гуравдугаар заалтын 3.10 дахь хэсгийг хүчингүй болгосугай.
       3.  Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгасугай.
      4. Энэ журамд нэмэлт өөрчлөлт оруулах,хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыгНийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
 
 
ДАРГА                           Д.БАТТУЛГА
 
 
                              
    
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАРИЛГА БАРИХ ГАЗРЫН ЭРХ ОЛГОХ, БАРИЛГЫН ЭХ ЗАГВАР ЗУРАГ БАТЛАХ, БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны

 5/14 дугаар тогтоолын нэгдүгээр  хавсралт

 

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

  1. Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих зориулалтаар газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, техникийн нөхцөл олгох, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилгыг ашиглалтад оруулах үйл ажиллагаатай холбоотой үүсэх  харилцааг энэхүү журмаар зохицуулна.
  2. Журмын 1.1-д заасан үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл олгох асуудлыг эрх бүхий байгууллагууд хариуцан хэрэгжүүлнэ. Үүнд: 
    1. барилга барих газрын эрх олгох үйл ажиллагааг нийслэлийнгазрын асуудал эрхэлсэн байгууллага;
    2. барилгын эх загвар зурагбатлах үйл ажиллагааг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага;
    3. техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба;
    4. арван долоо хүртэлх давхар барилгын барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага;
    5. арван долоо хүртэлх давхар барилгыг ашиглалтад оруулах үйл ажиллагааг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага.
  3. Энэ журмын 1.1-д заасан харилцаандоролцогчиргэн,  хуулийн этгээдөмчийнхэлбэрээсүлхамааран энэхүү журмыг заавал дагажмөрдөнө.
 
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ.  БАРИЛГА БАРИХ ГАЗРЫН ЭРХ ОЛГОХ

 

  1. Нийслэлийн нутаг дэвсгэрт  барилга барих зориулалтаар МонголУлсыниргэн,  хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгох асуудлыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу зөвхөн нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэх бөгөөд барилга барих газрын эрх олгох үйл ажиллагааг нийслэлийнгазрын асуудал эрхэлсэн байгууллага хариуцан зохион байгуулна.
  2. Нийслэлийн Засаг дарга энэ журмын 2.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Газрын тухай хуульд заасан журмыгбаримтландараах зарчмаар шийдвэрлэнэ. Үүнд:
  3. Төсөвт байгууллагад зайлшгүй шаардлагатай тохиолдолд барилга барих зориулалтаар газар эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу нийслэлийн Засаг даргын шийдвэрээр;
  4. Монгол улсын иргэн, хуулийн этгээдэд Газрын тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын зарчмаар тус тус шийдвэрлэнэ. Дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтыг Засгийнгазраастогтоосон журмыг баримтлан зохион байгуулна.
2.3
 
2.4.Төсөвт байгууллагад барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох:
  1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтын дагуу төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан газар эзэмшүүлэх эрх олгох үйл ажиллагааг нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага хариуцан зохион байгуулна.
  2. Төсөвт байгууллагын газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасан шаардлагыг хангуулан нийслэлийн Иргэдийг хүлээн авах төвөөр авч, Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргахдаа  дүүргийн Засаг даргын саналыг харгалзан үзнэ.
  3. Tөсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалт нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан байна.
  4. Энэхүү журмын 2.4.2-д заасны дагуу гарсан Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрх олгох шийдвэр гаргана.
 
 
2.5.Иргэн,  хуулийн этгээдэд дуудлага худалдааны зарчмаар барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох:
 
  1. Нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгасан байршлуудаас дуудлага худалдаагаар олгох газрын байршлын жагсаалтыг нийслэлийн Засаг дарга тухайн жилийн төлөвлөгөө батлагдсанаас хойш 30 хоногийн дотор нийтэд зарлана.
  2. Жагсаалтанд орсон байршилд дуудлагахудалдааявуулаххугацааг нийслэлийн Засаг дарга тогтоох ба дуудлага худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан ƒГазарөмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахдуудлагахудалдааявуулахжурам„-ын дагуу зохион байгуулна.
  3. Дуудлага худалдааг нийслэлийн Иргэний танхимын байранд зохион байгуулж явуулна.
  4. Дуудлага худалдаа явуулах бэлтгэл ажлыг нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага хариуцах бөгөөд дуудлага худалдааг зохион байгуулах өдрөөс өмнө дор дурьдсан бичиг баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:
2.5.4.1.Тухайн газарт баригдах барилгын зориулалт, хэмжээг нийслэлийн барилга, хот байгуулалт, газрын
2.5.4.2.Улаанбаатар хотын Ерөнхий архитектор баталсан барилгын эх загвар зураг;
2.5.4.3.холбогдох байгууллагуудаас авсан барилгын инженерийн шийдлийн техникийн нөхцөлийн зөвшөөрлүүд;
2.5.5.   Дуудлага худалдаагаар олгох газар дээр баригдах барилгын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх 3х2м хэмжээтэй самбарыг барилгажих талбайд тод харагдахуйцаар 7-оос доошгүй хоног байршуулж, санал авна.
  1. Дуудлага худалдааны зар мэдээ болон түүний үр дүнг хэвлэл, мэдээллийнхэрэгслээрнийтэдмэдээлэх ба дор дурьдсан зарчмаар хэрэгжүүлнэ. Үүнд:
2.5.6.1.Дуудлагахудалдаанызармэдээгугдуудлагахудалдааявуулахаартовлосонөдрөөс 30-аас доошгүйхоногийнөмнө Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан өдөр тутмын хэвлэлийн рейтингэд эхний 5 байранд орсон 3-аас доошгүй сонины 1 дүгээр нүүрэнд А5-аас дээш хэмжээтэйгээр;
2.5.6.2. үндэсний хэмжээний радио, телевизийн 3-аас доошгүй сувгаар 20-оос дээш секундын хугацаатай мэдээг өдөрт 3-аас доошгүй давтамжтайгаар 5 хоногийн турш;
2.5.6.3.нийслэлийн Засаг даргын Тамгын газар, барилга, хот байгуулалтын болон газрын асуудал эрхэлсэн байгууллагуудын цахим хуудсанд дуудлага худалдааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан өдрөөс эхлэн товлосон өдөр хүртэлх хугацаагаар тус тус байршуулж нийтэд мэдээлнэ.
  1. Зар мэдээнд Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан ƒГазар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам„-ын 8 дугаар зүйлд заасан зүйлүүдийг заавал тусгах бөгөөд тус журмын 8.3-д заасан ƒГэрээний зүйл„ гэсэн хэсэгт дуудлага худалдаагаар худалдах газарт баригдах барилгын эх загвар зураг, газар эзэмших гэрээний нөхцөл болзол, газар эзэмшүүлэх хугацааны талаар тусгана.
  2. Сонирхогч этгээд дуудлага худалдаанд оролцох, олон нийтийн зүгээс дуудлага худалдааны үйл явцыг сонирхох, ажиглах нөхцөл боломжоор хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах зэргээр дуудлага худалдааг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах нөхцөл боломжоор хангасан байна. 
 
  1. Иргэн,  хуулийн этгээдэд төсөл сонгон шалгаруулах зарчмаар барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох:
 
2.6.1.Нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгасан байршлуудаас төсөл сонгон шалгаруулалтаар олгох газрын байршлын жагсаалтыг нийслэлийн Засаг дарга тухайн жилийн төлөвлөгөө батлагдсанаас хойш 30 хоногийн дотор нийтэд зарлана.
2.6.2.Газар эзэмшүүлэх эрхийг дараах тохиолдолд төсөл шалгаруулалтаар олгоно.
2.6.2.1 цахилгаан, дулаан болон цэвэр усны эх үүсвэр, цэвэрлэх байгууламж барих, өргөтгөх,
2.6.2.2.хог, хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих,
2.6.2.3. 100 /нэг зуу/-аас дээш ажлын байр бий болгосон үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж барих.
2.6.2.4.нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас батлагдсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх.
2.6.3. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан ƒГазар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам„ болон дараах зарчмыг баримтална.
2.6.4.Төсөлшалгаруулалтааргазарэзэмшүүлэхтухайзармэдээгугажиллагаагявуулахаартовлосонөдрөөс45-аас доошгүйхоногийнөмнөхэвлэл, мэдээллийнхэрэгслээрнийтэдмэдээлэх ба ƒГазар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам„-ын 4 дүгээр зүйлд заасан зүйлүүдийг заавал тусгах бөгөөд энэ журмын 2.5.6-д заасан зарчмаар хэрэгжүүлнэ.
2.6.5.Төсөл шалгаруулах үйл ажиллагааны бэлтгэл ажил болон т
2.6.6. Нэг удаагийн төсөл шалгаруулалтад 2-оос дээшгүй газрын байршлыг зарлан оруулах бөгөөд ƒГазар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам„-ын 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан
2.6.7.Комисс нь шалгаруулалтадирүүлсэнтөслийнталаарнэмэлтмэдээлэлшаарданавахэрхтэйбөгөөдэдгээрмэдээлэлдтуссаниргэн,нууцыгзадруулахгүйбайхүүрэгхүлээж, ƒГазар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам„-ын 18 дугаар зүйлд заасан 
2.6.8. Комисс төсөл тус бүрээр дүгнэлт гаргах бөгөөд комиссын дүгнэлт нь ƒГазар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам„-ын 21-22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
2.6.9.Комисс дүгнэлтээ нийслэлийн Засаг даргад танилцуулах ба Засаг дарга комиссын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл ƒГазар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам„-ын дагуу 
2.6.10.Нийслэлийн Засаг дарга комиссын дүгнэлтийг үндэслэлгүй буюу хууль зөрчсөн гэж үзвэл дахин төсөлсонгоншалгаруулалтявуулахшийдвэрийггаргана.
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ. 

                 
3.1.      Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, ашиглалт, эзэмшлийн газарт барилга барих асуудлыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн шийдвэрлэж, барилга барих зөвшөөрөл олгоно.
3.2.      Барилга барих зөвшөөрлийг Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7, Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан ƒБарилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм„ болон холбогдох норм дүрмийг баримтлан олгоно.
3.3.      Иргэн, хуулийн этгээд барилга барих хүсэлтээ нийслэлийн Иргэдийг хүлээн авах төвөөр дамжуулан нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагад гаргана.
3.4.      Барилга барих хүсэлт нь дараах бүрдэлтэй байна.
3.4.1.иргэний өргөдөл, хуулийн этгээдийн албан бичиг;
3.4.2.газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийн нотариатаар батлуулсан хуулбар;
3.4.3.барилга барихтай холбогдуулан байгууллага, иргэд хооронд байгуулсан гэрээний нотариатаар батлуулсан хуулбар (шаардлагатай тохиолдолд);
3.5.      Ерөнхий төлөвлөгөө, газрын зориулалт, барилгын норм дүрмийг хангахгүй байгаа зэрэг тодорхой шалтгаанаар барилга барих хүсэлтийг хүлээн авах боломжгүй тохиолдолд нийслэлийн барилгын асуудал эрхэлсэн байгууллагаас үндэслэл бүхий хариуг хүсэлт гаргагчид ажлын 7 хоногт багтаан албан бичгээр өгнө.
3.6.      Барилга барих хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногт багтаан Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дэмжигдсэн шийдвэрийг үндэслэн ƒАрхитектур төлөвлөлтийн даалгавар„-ыг ажлын 2 хоногт багтаан Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор баталгаажуулж, түүнийг хүсэлт гаргагчид хүлээлгэн өгнө.
3.7.      Архитектур төлөвлөлтийн даалгавар хүлээн авсан иргэн, хуулийн этгээд барилгын эх загвар зургийг боловсруулахад хот байгуулалтын мэдээллийн сан дахь дэвсгэр зурагт үндэслэн эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ.
3.8.      Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу хийгдсэн барилгын эх загвар зургийг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага ажлын 2 хоногт хянан батална.
3.9.      Барилга барих хүсэлтийг шийдвэрлэсэн хурлын шийдвэр, хүсэлтийн хариуг эс зөвшөөрсөн тохиолдолд хүсэлт гаргагч нь Улаанбаатар хотын Ерөнхий архитекторт гомдол гаргаж болно.
3.10.    Барилгын эх загвар зураг батлуулсан иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхөөрэтгээдэдшилжсэн тохиолдолд барилгын эх загвар зургийг хамт шилжсэнд тооцно.
3.11.    Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь орон сууц барихаар газрын зориулалт өөрчлөх зөвшөөрөл олгогдсон газар эзэмшигч, ашиглагчтай орон сууцны барилгын нийт ашигтай талбайн 2 хувьтай тэнцэх хэмжээний орон сууцыг нийслэлийн орон сууцны санд төвлөрүүлэхээр гэрээ байгуулна.
3.12.    Барилга байгууламжийн эх загвар зураг батлагдснаас хойш 2 жилийн хугацаанд барилга угсралтын ажил эхлээгүй бол уг барилга байгууламжийн эх загвар зургийг хүчингүй болгох эсэх асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ.
3.13.    Газрын эрх цуцлагдсан, хугацаа сунгагдаагүй тохиолдолд барилгын эх загвар зураг хүчингүй болно.
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. БАРИЛГА БАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭН,

 ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ, САНАЛЫГ ТУСГАХ

 
4.1.      Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгa барих үйл ажиллагаанд иргэн,  хуулийн этгээдийн оролцоог хангана.
4.2.      Дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд  иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно.
4.2.1.орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад;
4.2.2.гэр хорооллын газар дахь нэгж талбарт барилга барих /амины орон сууцнаас бусад барилгын хувьд/;
4.3.      Журмын 4.2.-д заасан санал авах тохиолдолд,  дараах байдлаар  авна.
4.3.1.орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс дор дурьдсан зайд байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс;
            4.3.1.1. 2-4 давхар барилгад 15 метр,
            4.3.1.2. 5 давхар барилгад 21 метр,
            4.3.1.3. 9 давхар барилгад 30 метр,
            4.3.1.4. 12 давхар барилгад 40 метр,
            4.3.1.5. 16 давхар барилгад 45 метр.
4.3.2.гэр хорооллын нэгж талбарт байгаа эдэлбэр газрын;
4.4.      Баригдах барилгын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх 3х2м хэмжээтэй самбарыг барилгажих талбайд тод харагдахуйцаар 7-оос доошгүй хоног байршуулна.
4.5.      Мэдээллийн самбарт дараах мэдээллийг тусгасан байна.
4.5.1.газар эзэмшигчийн нэр, газрын зориулалт, хэмжээ, газар олгосон шийдвэр;
4.5.2.төлөвлөж буй барилгын талаарх мэдээлэл, план зураг;  
4.5.3.санал авах хугацаа, зөвлөлийн хурлын тов, хаяг, холбоо барих утасны дугаар.
4.6.      Баригдах барилгын талаарх саналыг бичгээр, эсвэл зөвлөлийн хуралд төлөөллөө оролцуулах замаар гаргаж болно.
4.7.      Бичгээр ирүүлэх саналыг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагад ирүүлнэ. Хариуг иргэнд баталгаат шуудангаар хүргүүлнэ.
4.8.      Зөвлөлийн хуралд төлөөлөн оролцох иргэн нь төлөөлөх эрхээ бичгээр баталгаажуулсан байна.
4.9.      Зөвлөлийн хурлын тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагын цахим хуудсанд байршуулж, хуралд иргэд оролцож санал өгөх нөхцөлийг бүрдүүлнэ.
4.10.    Зөвлөлийн хуралд төлөөллөө оролцуулаагүй, саналаа ирүүлээгүй тохиолдолд тухайн байршилд барилгажихыг дэмжиж саналаа өгсөнд тооцно.
4.11.    Санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцно.
4.12.    Барилгын захиалагч нь нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагаас баталсан загварын дагуу самбарыг хийж байршуулна.
4.13.    Иргэн, хуулийн этгээдээс барилга барих үйл ажиллагаатай холбогдуулан хууль бус санал тавьж, санаатайгаар саад учруулж, мөнгө, хөрөнгө шаардсан нь нотлогдсон тохиолдолд тухайн иргэн, хуулийн этгээдээс санал авахгүй.
 

ТАВДУГААР БҮЛЭГ.ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ

 
5.1.      Иргэн, хуулийн этгээд барилгын эх загвар зургийг баталгаажуулсаны дараа техникийн нөхцөлийг нэг цэгийн үйлчилгээгээр авна.
5.2.      Техникийн нөхцөлийг нэг цэгийн үйлчилгээгээр олгох үйл ажиллагааг холбогдох журмын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер хариуцан зохион байгуулна.
5.3.      Техникийн нөхцөлийг нэг цэгийн үйлчилгээгээр олгох үйл ажиллагааны журмыг Нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлнэ.
.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. 

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ

 
6.1.      Монгол улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан ƒБарилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах дүрэм„-ийг баримтлан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоно.
6.2.      Иргэн, хуулийн этгээд нь барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх хүсэлтийг нийслэлийн Иргэдийг хүлээн авах төвөөр дамжуулан нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагад гаргана.
6.3.      Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох хүсэлт нь Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтын ƒА„ хэсэгт заасны дагуу дараах бүрдэлтэй байна.
6.3.1.зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;
6.3.2.барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (тухайн ажлыг гүйцэтгэх хүрээнд тохирсон);
6.3.3. тухайн барилгын магадлал хийгдсэн зураг төсөл;
6.3.4.барилга угср-алтын ажилд захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх инженер техникийн ажилтныг;
6.3.5.захиалагч (хөрөнгө оруулагч)-ийн техникийн хяналт гүйцэтгэх болон зохиогчийн хяналт хийх гэрээ;
6.3.6.барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ;
6.3.7.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны шаардлагыг хангасан барилгын талбайн зохион байгуулалтын зураг.
6.4.      Дор дурьдсан шаардлагыг хангасан иргэн, хуулийн этгээдэд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоно.
6.4.1.энэ журмын 6.3-т заасан баримт бичгийн бүрдлийг хангасан байх;
6.4.2.барилгын тэг тэнхлэгийг газарт шилжүүлэх ажлыг хийлгэсэн байх;
6.4.3.барилгын хамгаалалтын хашаа, орц, гарцын байршлыг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагаар тогтоолгосон байх;
6.4.4.барилгын талбайн зохион байгуулалт, барилгын хамгаалалтын хашаа, орц , гарцыг тогтоосон зургийн дагуу гүйцэтгэсэн байх;
6.4.5.барилга угсралтын ажил удаан хугацаагаар зогссон болон хуучин барилгад шинэчлэлт хийх үед салбарын мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэр, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгчийн дүгнэлт гаргуулах.
6.5.      Барилгын захиалагч нь барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газарт шилжүүлэхдээ геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага /цаашид ƒгеодезийн гүйцэтгэгч„ гэх/-аар гүйцэтгүүлнэ.
6.6.      Геодезийн гүйцэтгэгч нь батлагдсан ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн байршлын схем зургийг үндэслэн гарсан барилга, байгууламжийн зай хэмжээ, өндөржилтийн зургаар тэг тэнхлэгийг газарт шилжүүлэх ажлыг хийж акт үйлдэнэ.
6.7.      Барилгын асуудал эрхэлсэн байгууллагатай гэрээ байгуулсан геодезийн гүйцэтгэгч компани нь барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газарт шилжүүлэх ажлыг гүйцэтгэснээс хойш ажлын 3 хоногт багтаан акт болон тоон мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд хүлээлгэн өгнө.
6.8.      Геодезийн гүйцэтгэгч нь батлагдсан ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар, зай хэмжээний зургийг зөрчин барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газарт шилжүүлэх, акт нөхөж үйлдвэл тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүртэл арга хэмжээг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагаас холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
6.9.      Барилгын захиалагч, гүйцэтгэгч нь батлагдсан  архитектур төлөвлөлтийн даалгавар, зай хэмжээний зургийг зөрчин тэг тэнхлэгийг газарт шилжүүлэн тавиулсан бол барилга угсралтын ажлыг зогсоох, барилга байгууламж эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагаас авна.
6.10.    Энэ журмын 6.3, 6.4-т заасан баримт бичгийн бүрдэл дутуу, зөвшөөрөл хүссэн барилгын газар болон барилгатай холбоотой асуудлаар шүүх, хууль хяналтын байгууллагад хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа зэрэг шалтгаанаар хүсэлтийг хүлээн авах боломжгүй тохиолдолд нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагаас үндэслэл бүхий хариуг хүсэлт гаргагчид ажлын 3 хоногт багтаан өгнө.
6.11.    Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага олгоно.
6.12.    Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг захиалагчийн хүсэлтийг үндэслэн барилга угсралтын ажлын дараахь үе шатаар олгож болно.
6.12.1.газар, шороо, суурийн ажил
6.12.2.барилга угсралтын ажил
6.12.3.барилгын засал чимэглэл, тохижилтын ажил
6.12.4.гадна шугам сүлжээний ажил
6.13.    Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага баримт бичгийн бүрдэл болон барилгын талбайн хяналтыг гүйцэтгэсний үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан холбогдох иргэн, хуулийн этгээдэд олгоно.
6.14.    Захиалагчийн техникийн хяналт нь барилгын зураг төсөл болон барилга угсралтын ажлын үе шатны хяналтаар хэрэгжинэ.
6.15.    Энэ журмын 6.13-т заасан техникийн хяналтыг захиалагчийн сонгосон мэргэжлийн баг, хуулийн этгээд гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ.
6.16.    Техник хяналтын гэрээнд хяналтыг хэрэгжүүлэх дор дурьдсан асуудлыг заавал тусгана.
6.16.1.барилгын хийц, бүтээц, материал, эдлэхүүний чанар;
6.16.2.барилга угсралтын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа;
  1. талбайн зохион байгуулалт.
6.17.    Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь дор дурдсан санал, хүсэлтийг хянаж, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож болно.
6.17.1.захиалагч /хөрөнгө оруулагч/-ийн хүсэлт;
6.17.2.техникийн хяналт гүйцэтгэгч болон зохиогчийн хяналт гүйцэтгэгчийн санал;
6.17.3.барилгын үйлдвэрлэлийн явцад технологийн ноцтой алдаа гаргасныг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоож, ирүүлсэн санал.
6.18.    Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь албан ёсны зөвшөөрөлтэй барилгын талаарх мэдээллийг өөрийн байгууллагын/mpa.ub.gov.mn/ цахим хуудсанд байршуулан нийтэд мэдээлнэ.
6.19.    Цахим хуудсаар дамжуулан мэдээлээгүй зөвшөөрөлгүй болон зөрчилтэй барилгад захиалга өгсөн, худалдан авсан, хөрөнгө оруулсан зэргээс үүдэн гарсан асуудлаар төр хариуцлага хүлээхгүй.
6.20.    Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагаас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр барилга угсралтын ажил эхлүүлсэн иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийг банк, санхүүгийн байгууллага, инженерийн дэд бүтцийн техникийн нөхцөл олгогч байгууллагуудад албан ёсоор хүргүүлнэ.
 
 

ДОЛООДУГААР БҮЛЭГ. 

 
7.1.      Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан ƒБарилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах дүрэм„-ийг баримтлан барилгыг ашиглалтад оруулна.
7.2.      Иргэн, хуулийн этгээд нь барилгыг ашиглалтад оруулах хүсэлтийг нийслэлийн Иргэдийг хүлээн авах төвөөр дамжуулан нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагад гаргана.
7.3.      Барилгыг ашиглалтад оруулах хүсэлт нь Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтын ƒБ„ хэсэгт заасан баримт  бичгээс бүрдсэн байна.
7.4.      Баримт бичгийн бүрдэл, барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг урьдчилан  хянаж, шаардлага хангасан бол барилгын зориулалт, хүчин чадал, хийц бүтээцээс хамааруулан барилга ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн, ажиллах хуваарийг нийслэлийн барилгын асуудал эрхэлсэн байгууллагаас долоо хоног бүрийн пүрэв гаригт батлан ажиллуулна.
7.5.      Барилгыг ашиглалтад оруулах комисс барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг шалгана.
7.6.      Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь энэ журмын 3.11-д дурьдсан орон сууц төвлөрүүлэх гэрээний биелэлтийг хангуулан, орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
7.7.      Батлагдсан зураг төслийн дагуу тохижилтын ажил хийгдээгүй барилгад  ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлт ирүүлсэн бол  захиалагч нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай тохижилтын ажлын гэрээ байгуулж тухайн барилга байгууламжийн орчны тохижилтод шаардагдах зардлыг батлагдсан төсвийн дагуу байршуулсан байна.
7.8.      Захиалагч /зөвлөх үйлчилгээ үзүүлэгч/, гүйцэтгэгч нь комиссоос өгсөн үүргийн биелэлтийг 14 хоногт бүрэн хангасан тохиолдолд барилга ашиглалтад оруулах акт үйлдэж, түүнд бүх гишүүд гарын үсэг зурна.
7.9.      Барилга ашиглалтад оруулах актад нэгдсэн дугаар олгоно.
7.10.    Энэ журмын 7.6, 7.7, 7.8-д дурьдсан үйл ажиллагааг хэрэгжүүлж, баталгаажуулснаар тухайн барилгыг ашиглалтад оруулсанд тооцно.
7.11.    Байнгын ашиглалтад оруулах комисс ажиллахаас өмнө барилгын болон инженерийн гадна шугам сүлжээний гүйцэтгэлийн мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлнэ.
7.12.    Захиалагч /хөрөнгө оруулагч/ нь ашиглалтад оруулсан барилга байгууламжийн газрын зөвшөөрөл, тэг тэнхлэг таталтын акт, зураг төсөл, ил, далд ажлын гүйцэтгэлийн акт, гадна шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг, барилгын ажлын чанар, явцад зохиогчийн болон техникийн хяналт гүйцэтгэгчийн дүгнэлт болон бусад баримт бичгийг тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажилласан өдрөөс хойш 14 хоногийн дотор холбогдох архивт шилжүүлнэ.
 

НАЙМДУГААР БҮЛЭГ. ХОРИГЛОХ ЗҮЙЛ

 
8.1.      Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно.
8.1.1.нутгийн захиргааны байгууллага болон эрх бүхий мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй газар эзэмших, барилга байгууламж барих;
8.1.2.олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах;
8.1.3.бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих;
8.1.4.эзэмшиж, ашиглаж буй газартаагеодезийнцэг, тэмдэгтболонэдлэнгазрынхилзаагийнтэмдэглээсийггэмтээх, устгах, зохихзөвшөөрөлгүйнүүлгэншилжүүлэх;
8.1.5.архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр барилгын эх загвар зураг боловсруулах, батлагдсан эх загвар зураггүйгээр ажлын зураг төсөл боловсруулах;
8.1.6.барилгын ажлыг магадлал хийгдсэн ажлын зураг төсөлгүйгээр гүйцэтгэх;
8.1.7.инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих;
8.1.8.барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлүүлэх, үргэлжлүүлэх;
8.1.9.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, зураг төсөл зохиогч, захиалагч /хөрөнгө оруулагч/-аас чанарын хяналт тавих, худалдан борлуулахтай холбогдсон ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэх;
8.1.10.барилга байгууламж барих ажилд стандартын шаардлага хангаагүй, гарал үүсэл, тохирлын гэрчилгээгүй, батлагдаагүй импортын материал, эдлэхүүн болон барилгын хэв хашмалын тулаасанд мод хэрэглэх;
8.1.11.барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглах;
8.1.12.газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгоогүй, зураг төсөл нь боловсруулагдаж дуусаагүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлөх;
8.1.13.эрх бүхий байгууллагаас барилгын холбогдох зөвшөөрлийг зохих журмын дагуу авсан иргэн, хуулийн этгээдийн барилга угсралтын ажилд хөндлөнгийн этгээд санаатайгаар саад хийх.
8.1.14.барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй барилга байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангах;
8.1.15.дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах хуулийн заалтыг зөрчин газар эзэмшүүлэх шийдвэр гаргах.
8.1.16.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон барилгын норм нормативыг зөрчин барилгын эх загвар зураг батлах;
8.1.17.барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах ажлыг хууль бусаар хийж гүйцэтгэх.
 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. ХАРИУЦЛАГА

 
9.1.      Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж болон энэ журмыг зөрчсөн этгээдэд дор дурьдсан хариуцлагыг ногдуулна.
9.1.1.зохихзөвшөөрөлгүйгээргазардээрбарилга, байгууламжбарьсан, эсхүл бусад  хэлбэрээртүүнийгдурмэдэнэзэмшсэнбол Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу газрыгалбаданчөлөөлөхаргахэмжээавч, холбогдохзардлыггэмбуруутайэтгээдээсгаргуулна. Газрыгчөлөөлөөгүйболугбарилга, байгууламжийгшаардлагатайгэжүзвэл Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5-т заасны дагуу .төрийнөмчлөлдүнэтөлбөргүйшилжүүлнэ.
9.1.2.барилгад техникийн нөхцөл авах, барилгын хийц, эдлэхүүний бат бэх, чанарын асуудлыг захиалагч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хариуцна.
9.1.3.барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй этгээд  барилга угсралтын ажил эхлүүлж, үргэлжлүүлсэн бол газар эзэмших, ашиглах эрхийг нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгоно.
9.1.4.энэ журмын 8.1.1, 8.1.5, 8.1.6, 8.1.8, 8.1.9, 8.1.10-д заасныг зөрчсөн этгээдэд Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар иргэнийг 250000-500000, хуулийн этгээдийг 1000000-2000000 хүртэл төгрөгөөр торгоно.
9.1.5.барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ тохижилтын ажил гүйцэтгэх явцад учруулсан хохирлыг тухайн үйл ажиллагааг гүйцэтгэсэн этгээд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлж, ажлыг хийж гүйцэтгэнэ.
9.1.6.энэ журмын 8.1.2, 8.1.7-д заасныг зөрчсөн бол Хот байгуулалтын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин, хуулийн этгээдийг 40-80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.1.7.энэ журмын 8.1.11, 8.1.12, 8.1.13-т заасныг зөрчсөн бол Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар иргэнийг 500000-1000000, хуулийн этгээдийг 2000000-4000000 төгрөгөөр торгож, учруулсан хохирлыг арилгахтай холбогдон гарах зардлыг төлүүлнэ.
9.1.8.энэ журмын 8.1.14, 8.1.16, 8.1.17-д заасныг зөрчвөл тухайн байгууллагын даргыг ажлаас халах үндэслэл болно.
9.1.9.энэ журмын 8.1.15-т заасныг зөрчвөл нийслэлийн Засаг даргыг албан тушаалаас огцруулах үндэслэл болно.
9.1.10.барилгын ажил гүйцэтгэсний дараа зам, талбай, шугам сүлжээ болон бусад байгууламжийг анх байсан байдлаар нь сэргээн засаагүй, эсхүл дутуу буюу чанаргүй гүйцэтгэсэн бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн 381 дүгээр зүйлийн  381.2-т зааснаар зөрчил гаргасан иргэнийг 30000 хүртэл, албан тушаалтныг 40000 хүртэл, хуулийн этгээдийг 150000 хүртэл төгрөгөөр торгоно.
9.1.11.иргэн хуулийн этгээд чанар муутай, дутуу болон батлагдсан зураг төсөл зөрчиж барилга барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөний улмаас хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат