Ийм л нэг сайд огцорлоо. Дараагийнх нь...

Уншсан тоо: 165
Нийтлэгдсэн: 2017 оны 09 сарын 08

Хүн хүний үзэл бодол, аливааг үнэлэх үнэлэмж өөр л дөө. Ж.Эрдэнэбатын Засгийн Газрыг огцруулсан гурван үндэслэл гэхээсээ илүүтэйгээр нам доторхи талцал, өшөө хонзон, эрх мэдлийн төлөөх увайгүй үйлдлийг гайхаж байна.

Ж.Эрдэнэбат сайдын хувьд өнгөрсөн хугацаанд муу ажиллаагүй. Харин түүний бүрдүүлсэн танхим дотор ажилдаа чин сэтгэлээсээ ханддаггүй, удаашралтай сайд байсан уу гэвэл байсан.

Тэдний нэг нь БХБ-ын сайдаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр. Бүтэн нэг жил салбартаа гялайж гялтайх нэг ч зүйл хийсэнгүй, тэр ч бүү хэл санаачилсангүй. Түүнийг энэ салбарыг толгойлохгүй болж байгаад халаглах хүн байхгүй л болов уу?  

“Шинэчлэлийн”, “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн Газруудад багтаж байсан БХБ-ын сайдууд Г.Мөнхбаяр шиг ийм дүлэгнэсэн байдалтай байгаагүй юм.

-Ипотекийн зээл, төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөр... гээд өмнөх Засгийн Газруудын үед хэрэгжиж эхэлсэн олон ажлууд  Г.Мөнхбаяр сайдын үед жинхэнэ утгаараа унтаа байдалд орсон гэж болно. БХБ-ын сайдын албан тушаал ипотекийн зээлтэй шууд холбоогүй ч, оролцоотой л байх ёстой.

-Зах зээлд борлогдоогүй олон тооны орон сууц байна. Гэтэл өнөөдөр байранд орох хүсэлтэй залуу гэр бүл олон байна. Энэ хоёрыг уулзах уулзварыг бий болгох, хураасан бэлэн мөнгө байхгүй иргэд сарын түрээсийн төлбөрөө төлөөд орон сууцанд амьдрах бололцоог бодлогоор бий болгож, хангаж өгөх талаар “А” ч гэж дуугарсангүй.

-ТОСК хэмээх том бүтэцтэй байгууллагыг зөвхөн түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг болгоод авсан. Төрийн мөнгөөр баригдсан орон сууцнуудынхаа түрээсийг хурааж, цуглуулах төдий ажил хийгээд явах уу, эсвэл гадны орнуудын ижил төстэй байгууллагуудын жишгээр иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангах бодлого давхар хэрэгжүүлэх үү гэдэг нь тодорхойгүй болсон байна.

Орон сууцаа түрээслэж байгаад урьдчилгаагаа бүрдүүлэн худалдаж авдаг хувилбарыг манайд хэрэгжүүлэх боломж байгаа талаар Ч.Сайханбилэгийн Засгийн Газрын үед яригдаж, ажил хэрэг болохын үед засаг солигдсон. Харин дараагийн сайд Г.Мөнхбаяр энэ асуудлыг үл тоосон, хуруугаа ч хөдөлгөөгүй.

-Инженерийн шугам сүлжээг шийдэж байж бүх ажил хийгдэнэ гэж тэрээр сайхан ярьдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд юу амжуулав. Дэндүү удаан байлаа. "100 гаруй “Сервис Центр” барьж гэр хорооллын айлуудыг дэд бүтцэд холбоно" гэж хэсэг бүлэг нөхдийн хамт бүтэн нэг жил ярилаа. Нийслэлийн удирдлагууд ч мөн адил...

-Хан-Уул дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон байруудыг дахин барилгажуулахын тулд инженерийн шугам сүлжээний шинэчлэлд нь зарцуулагдах хөрөнгийг төрөөс шийдэж өгөхөөр өмнө нь яригдаж байсан асуудлыг одоо л нэг ажил хэрэг болгох талдаа орж байх шиг байсан.

-Гэр хорооллын иргэд, баталсан загварын дагуу амины орон сууц барихад бага хүүтэй зээлд хамруулах асуудлыг Шийдлийн Засгийн санаачилж Азийн Хөгжлийн Банктай яриа хэлэлцээр хийж байсан. Дараагийнх нь Засгийн Газрын БХБ-ын сайд Г.Мөнхбаяр энэ асуудлыг энд тэндхийн хурал зөвлөгөөн дээр байнга ярьж байгаа харагддаг болохоос биш одоо хүртэл ажил хэрэг болгож эхлээгүй...

БХБ-ын сайдаар нэг жил хоёр сарын хугацаанд ажилласан Г.Мөнхбаярын салбартаа юу хийж бүтээснийг тоймлоход нэг иймэрхүү л дүр төрх харагдана.

Хүнийг бүдэрсэн дээр нь түлхэх бодол байсангүй. Түүнийг сайд байхад ч шүүмжлэх үе надад олон байсан...

Ийм л нэгэн сайд огцорлоо. Дараагийн сайд хэн бэ?  

Хэрвээ "Давхар дээл"-тэй сайд байна гэвэл Д.Цогтбаатар байх магадлалтай. Тэрээр Шийдлийн Засгийн Газрын үед энэ яамыг толгойлж, бас ч гэж боломжийн ажиллаж байсан ажил хэрэгч, хурдтай хүн.  

Ямартай ч Ж.Эрдэнэбатын Засгийн Газрыг огцруулах кноп дарагчдын тоонд Д.Цогтбаатар гишүүн орчихсон явааг бодоход сайд болох санаа өвөрлөсөн байж мэдэх юм.

                                                                                                                                                                                              П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол