“ТОСК 999” хөтөлбөрийг Дорноговь, Өмнөговь аймгуудад хэрэгжүүлнэ

Уншсан тоо: 112
Нийтлэгдсэн: 2017 оны 09 сарын 11

“Төрийн Орон Сууцны Корпораци”-ийн зүгээс “ТОСК 999” хөтөлбөрийг Дорноговь, Өмнөговь аймгуудад хэрэгжүүлэхээр болсон байна.

Иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн хямд өртөгтэй, богино хугацаанд хэсэгчилэн барьж ашиглалтанд оруулах нам давхрын орон сууцнууд байх бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бараа материалыг түлхүү ашиглахаараа онцлогтой гэдгийг ТОСК-ийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй онцолсон юм.  

Тус хөтөлбөрийн хувьд зорилтод бүлэг рүү хандах бөгөөд залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон ээж, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд боломж олгох юм байна.

Орон сууц шууд худалдан авах боломжгүй,  ипотекийн зээлийн нөхцөл хангаагүй , бага дунд орлоготой иргэд хөтөлбөрийн хүрээнд  байрыг таван жилийн хугацаатай түрээслэх боломжтой.

Төслийн хүрээнд эхний ээлжинд Өмнөговь аймгийн Гурвантэс, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд барилгын ажлыг эхлүүлэхээр болсон байна.

                                                                                                                                                                                                                П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол