Нийтийн орон сууцны зориулалттай 232 барилгын ашиглалтыг хоригложээ

Уншсан тоо: 1054
Нийтлэгдсэн: 2017 оны 09 сарын 13

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 01-01/05, 2016 оны 01-01/08, 2017 оны 02-01/03 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 232 барилгын ашиглалтыг хориглосон байна.

Одоогийн байдлаар Нийслэлийн Засаг Даргын 10 удаагийн захирамжаар 6 дүүргийн 131 барилгыг дахин барилгажуулах шийдвэр гараад байгаа аж.

Эдгээр 131 орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явц ямар байна вэ?

-Төсөл хэрэгжиж байгаа 20 багцын 61 барилга,

-Төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах шаардлагатай 25 багцын 66 барилга,

-Оршин суугчдын хүсэлтээр төсөл хэрэгжүүлэгч шалгаруулахаас татгалзсан 4 барилга байна.

Төсөл хэрэгжиж байгаа 20 багцын 61 барилгаас 14 барилгыг буулгасан бөгөөд Хан-Уул дүүрэгт “ЭФЭС Констракшн” ХХК, “Нутгийн буян” ХХК, Баянгол дүүрэгт “Тэргүүн чансаа” ХХК эхний ээлжийн орон сууцаа ашиглалтанд оруулсан, бусад байршлуудад барилга угсралтын ажил явагдаж байна.

                                                                                                                                                                                                          П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол

1,880,000₮

27м2 - 76м2

Содон стандарт цогцолбор хо...

Сонгинохайрхан дүүрэг, 21 хороолол