Барилгын салбарын мэргэжлийн байгууллагууд хүчээ нэгтгэж эхэллээ

Уншсан тоо: 396
Нийтлэгдсэн: 2017 оны 09 сарын 12

Барилгын салбарын мэргэжлийн байгууллагууд болох Монголын Барилгын Үндэсний Ассоциаци /МБҮА/, Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо /МБГБХ/ хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан тохиролцож, "Санамж бичиг” байгууллаа.

Монголын барилгын салбарын төрийн бус байгууллага хоорондын хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах, төрийн бодлого, хөтөлбөрүүдэд мэргэжлийн төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд  гишүүн байгууллагуудын оролцоог хангах, бизнесийн үйл ажиллагааны таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эрх ашгийг хамгаалах хүрээнд хамтран ажиллах зорилгоор уг санамж бичгийг байгуулсан байна.

 Талууд дараах үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд хамтран ажиллахаар болжээ.

1.Монголын барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллага хоорондын хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах,

2.Төрийн бодлого, төлөвлөлт, улс орны стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдэд мэргэжлийн төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх,

3.Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд талуудын гишүүн байгууллагуудын оролцоог харилцан эрх тэгш байдлаар хангах, 

4.Гишүүн байгууллагуудын бизнесийн таатай орчин, нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эрх ашгийг хамгаалах, чадавхижуулах. 

   

-Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо нь барилгын гүйцэтгэгч байгууллагуудын хүчирхэг нэгдмэл орчинг бий болгож, гишүүн компаниудаа чадавхижуулан, мэдээллээр хангаж, өөрийн орны болон олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр барилга угсралт, үйлдвэрлэлийн ажлыг гүйцэтгэх давуу боломжийг бүрдүүлэх зорилготой, 2016 онд байгуулагдсан гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. 

-Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн хувьд барилгын салбарт зөв засаглалыг бий болгоход төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулж, хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийхэд нөлөөлж, гишүүдийн чадавхийг сайжруулан барилгын зах зээлийн тогтвортой өсөлтийн төлөө ажиллах зорилготой бөгөөд 2009 оноос үйл ажиллагаагаа эхэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат

1,600,000₮

41м2 - 64м2

Сутай town

Хан-Уул дүүрэг, Үйлдвэрийн гудамж