"САУСГОБИ СЭНДС" КОМПАНИ “ЭС ЖИ ЭС 999" ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Уншсан тоо: 391
Нийтлэгдсэн: 2017 оны 09 сарын 14

"Саусгоби Сэндс" компани нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд “Эс Жи Эс 999” төсөл хэрэгжүүлж, 42 айлын орон сууц барихаар тус сумын ЗДТГ, "Төрийн Орон Сууцны Корпораци" ТӨҮГ, Монгол 333 компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Ёслолын үйл ажиллагаанд Гурвантэс сумын ИТХ-ын дарга Б.Отгонбаяр, Засаг дарга О.Баттогтох, "Төрийн Орон Сууцны Корпораци" ТӨҮГ-ийн дэд захирал Б.Цээпилдорж, "Монгол 333" корпорацийн ТУЗ-ийн дарга У.Баатар, "Саусгоби Сэндс" компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат болон холбогдох бусад хүмүүс оролцсон юм.  

"Төрийн Орон Сууцны Корпораци"-ийн санаачилсан “ТОСК-999” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй энэ төсөл нь тус суманд амьдардаг компанийн ажилчид болон бусад иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах зорилготой бөгөөд 4 давхар, 4 барилга нийт 42 айлын орон сууц баригдах юм байна.  

“Эс Жи Эс 999” төслийн 42 айлын орон сууцны м.кв-ын үнэ 999,000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар тооцолжээ. Төсөл 3 сарын хугацаанд хэрэгжих аж.

"Саусгоби Сэндс" ХХК нь Монгол Улсад нүүрсний хайгуул, олборлолт явуулж буй уул уурхайн тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд Торонто болон Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Саусгоби Ресурс" компанийн 100%-ийн охин компани юм. 

Компани байгуулагдсан цагаасаа хойш улс орон нутгийн төсөвт нийт 250 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлээд байгаа бөгөөд хийсэн бүтээн байгуулалт, оруулсан хувь нэмэр, улс болон орон нутагт, нийгмийн даатгалд төлсөн татварын хэмжээгээрээ Монгол Улсын “ТОП 100 Татвар төлөгч” аж ахуйн нэгжээр удаа дараа, мөн 2017 оны Монгол Улсын “Шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага" шагналын шилдгийн  шилдэг таван байгууллагын нэгээр, “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч”-өөр удаа дараа шалгарсаар иржээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,900,000₮

65м2 - 105м2

Сайн резиденс

Хан-Уул дүүрэг, Зайсан

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,300,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат

2,300,000₮

49м2 - 105м2

Нарын хороолол III-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол