ЭЗЭМШИЛ ГАЗРАА ӨМЧЛӨХӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Уншсан тоо: 378
Нийтлэгдсэн: 2017 оны 09 сарын 18

Иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Газрын Албанаас гурван сарын аян зарлаад байгаа юм.

Аяны хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ. 

Үүнд: 

-Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366,

-Хан-Уул дүүргийн 10, 11 дүгээр хорооны 13,

-Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251,

-Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269,

-Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209,

-Сүхбаатар дүүргийн 9,11,12,13 дугаар хорооны 334 нэгж талбар багтсан юм.

Аян 9-р сарын 4-нд Сонгинохайрхан дүүргээс эхэлсэн бөгөөд Нийслэлийн Газрын Албаны газар өмчлөлийн хэлтэс, дүүргүүдийн газрын алба, нэгдсэн үйлчилгээний төвийн газар өмчлөл хариуцсан мэргэжилтнүүд 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр долоон багт хуваагдан Сонгинохайрхан дүүргийн 1,3,4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хороодод ажиллажээ.

Эхний долоо хоногийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 467 айлын хашаагаар орж, 148 иргэний газраа өмчлөх хүсэлтийг бүртгэж авсан байна.

Сонгинохайрхан дүүрэгт 9-р сарын 20-ныг хүртэл, Баянзүрх дүүрэгт 9-р сарын 25-наас 10-р  сарын 28-ныг дуустал, Баянгол дүүрэгт 11-р сарын 01-11-ний өдрүүдэд, Чингэлтэй дүүрэгт 11-р сарын 13-18-нд, Сүхбаатар дүүрэгт 11-р сарын 22-ноос 12-р сарын 02 хүртэл тус тус ажиллах төлөвлөгөө гаргасан талаар Нийслэлийн Газрын Албанаас мэдээлсэн юм.

Аяны хүрээнд өмчлөх нийт газрын 66 хувийг Баянзүрх дүүрэг эзэлж байгаа учраас зарцуулах хугацаа хамгийн их буюу 30 хоног, харин Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд 7-10 хоног, Сүхбаатар дүүрэгт 14 хоног ажиллах төлөвлөгөө гаргасан байна.

Газрын албаны мэргэжилтнүүд айл өрхүүдээр орж материалыг нь бүрдүүлж авч байгаа тул эзэмшил газраа өмчлөх хүсэлтэй иргэд:

-Хорооны Засаг Даргын тодорхойлолт,

-Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувийг хавсаргана/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар,

-Газрын кадастрын зураг / эх хувь/,

-Газрын төлбөр төлсөн баримтуудыг бэлтгэж байх хэрэгтэй аж.

“Айл өрхүүдээр орж явахад кадастрын зургийн зөрчил их байна. Манай мэргэжилтнүүд хяналтын хэмжилт хийж, кадастрын зургийн дагуу газраа ашигласан эсэхийг нь давхар хянаж байгаа. Зөрчилгүй тохиолдолд тухайн иргэний газрыг өмчлөх ёстой. Зөрчилтэй бол түүнийг арилгах, мэдээллийг нь засах ажлыг түргэн шуурхай хийж байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд нутаг дэвсгэр том, хүн ам ихтэй. Хоосон хашаа их байна. Иргэд газар аваад хашаалчихсан, эзэмших эрхийн гэрчилгээ авчихаад тэндээ амьдардаггүй тохиолдол маш их байна. Мөн эзэмших эрхийн гэрчилгээгээ банк, санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан өрх ч нэлээдгүй байна. Ийм тохиолдолд Газрын Алба оролцох боломжгүй. Гэрчилгээгээ барьцаалсан иргэдэд тодорхой дэмжлэг үзүүлэхэд хамтарч ажиллана уу гэсэн хүсэлтийг Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанк зэрэг шийдвэр гаргах түвшний байгууллагуудад хүргүүлсэн. Олон тооны арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага байдаг учраас асуудлыг шийдэх амаргүй байж мэднэ”

гэж Нийслэлийн Газрын Албаны газар өмчлөлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э. Түвшинбаяр ярьж байна.

                                                                                                                                                                                                П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол