ЭЗЭМШИЛ ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛЭХ АЯН БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Газрын Албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг эхлүүлсэн. Энэ сарын 4-нөөс эхэлсэн аян Сонгинохайрхан дүүрэгт явагдаж дуусч Баянзүрх дүүрэгт эхэлж байна.
Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн найман хорооны 406 иргэний эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг хүлээн авсан бөгөөд Нийслэлийн Засаг Даргын захирамжийн төсөлд хянагдаж байгаа юм.
Нийслэлийн Газрын Албаны мэргэжилтнүүд 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 28 хүртэл Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хороодод ажиллаж, иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ.
Тиймээс иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.
Үүнд:
1. Газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө
2. Хорооны Засаг Даргын тодорхойлолт
3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувийг хавсаргана/
4. Иргэний үнэмлэхийн хуулбар
5. Газрын кадастрын зураг /эх хувь/
6. Газрын төлбөр төлсөн баримт
Гурван сарын хугацаанд үргэлжлэх аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм.
Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байна.
П.Болор
Онцлох төслүүд
Сайн резиденс
Хан-Уул дүүрэг, Зайсан
Бишрэлт молл
Баянзүрх дүүрэг, 14 хороолол
"Parkside Residence"орон сууц
Баянзүрх дүүрэг, 12 хороолол
Парк Вью хотхон
Баянзүрх дүүрэг
Сайн Ноён апартмент
Чингэлтэй дүүрэг, 40 мянгат
Нарын хороолол III-р ээлж
Баянгол дүүрэг, Дунд гол