ХУУЛИЙН САЛБАРЫН АЖИЛЧДЫН 420 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАНА

Уншсан тоо: 754
Нийтлэгдсэн: 2017 оны 09 сарын 29

Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Архивын Ерөнхий Газар, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн ажилтан, алба хаагчдын хэрэгцээнд зориулсан 420 айлын орон сууцны шав тавих ёслол өчигдөр боллоо.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд архивын зориулалтаар 1975 онд баригдаж, 40 гаруй жил ашиглагдсан "Архивын Ерөнхий Газрын кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив"-ын барилгыг буулгаж, суурин дээр нь энэхүү 420 айлын орон сууцны шав тавьж байна.

Уг арга хэмжээнд ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, Төрийн Нарийн Бичгийн Дарга Г.Баясгалан нар болон яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа агентлагийн удирдлагуудын төлөөлөл оролцсон юм.

ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт: 

“Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас харьяа агентлаг, байгууллагын ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байна. Эдгээрийн нэг хэсэг нь энэхүү ажилтан, албан хаагчдын орон сууц барих ажил юм.  Тус орон сууцанд ХЗДХЯ, Архивын Ерөнхий Газар болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн нийт ажилчдын 80 гаруй хувийг хамруулах боломжтой юм. Мөн барилгын доод давхарт худалдаа үйлчилгээний төвөөс гадна хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдэж өгөхөөр төлөвлөсөн. Түүнчлэн алба хаагчид төлбөрийн 30 хувийн урьдчилгааг төлөөд ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэж энэ үеэр онцоллоо.

Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр “Гүрт Цамхаг” ХХК шалгарч ийнхүү өнөөдрөөс ажлаа эхлүүлж байгаа бөгөөд 420 айлын орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын сүүлчээр ашиглалтанд хүлээлгэн өгөх аж.

“Гүрт Цамхаг” ХХК өмнө нь Цагдаагийн Ерөнхий Газар, Хууль Сахиулахын Их Сургуулийн захиалгаар ажилчдын орон сууц барих ажлыг гүйцэтгэж байжээ.

                                                                                                                                                                                         П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат