"БАЙГАА ОНООГҮЙ ХӨТӨЛБӨР" БУЮУ БАЙРНЫ УРЬДЧИЛГААНЫ СУРАГ...

Уншсан тоо: 575
Нийтлэгдсэн: 2017 оны 10 сарын 02

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид урьдчилгаа 30 хувийн төлбөртөө газраа өгөөд  ипотекийн зээлд хамрагдан орон сууцтай боломжтой болсон талаар нийслэлийн удирдлагууд мэдээлэл хийж, иргэд ч ихээхэн сонирхож байсан.

Уг хөтөлбөр нийслэлийн удирдлагуудын тооцоолсон үр дүнд хүрч чадаж байна уу? Чингэлтэй дүүргийн 16-р хорооны иргэн Н.Одончимэг  хөтөлбөрийн шалгуурыг хангасан анхны иргэн болж, 7-р сард хотын даргаас орон сууцны түлхүүр гардан авч байснаас хойш хэдэн иргэн зээлд хамрагдсан талаар холбогдох албан тушаалтнаас тодрууллаа.

Одоогийн байдлаар 200-аад иргэн уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгсөн ч 15 айл л шаардлага хангасан байна. Эдгээрээс 5 айл нь санхүүжилтээ авч, байрандаа ороход бэлэн болсон, зарим айлын сонгосон байр ашиглалтанд ороогүй учраас хүлээгдэж байгаа аж.

Хөтөлбөрт хамрагдах иргэн эхлээд арилжааны банкин дээр очиж ипотекийн зээлийн шалгуур хангаж байгаа эсэхээ тодруулж, тодорхойлолтоо аваад Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газарт өргөдлөө өгөх юм.

Агаарын чанарыг сайжруулах, гэр хороололд амьдарч байгаа урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй айл өрхийг орон сууцны зээлд хамруулах, борлогдохгүй байгаа орон сууцнуудын борлуулалтыг дэмжих... зэрэг томоохон зорилго тавьсан ч хөтөлбөрийн үр дүн  тийм ч сайнгүй байх бололтой.

Ипотекийн зээлийн шалгуур хангах өрх айл цөөрсөн, шалгуур хангалаа ч зээлээ хүлээж жил шахам болдог гэхчлэн саад бэрхшээл олон байгаа тохиолдолд зөвхөн урьдчилгаа төлбөрт нь дэмжлэг  үзүүлж байгаа нэрээр газрыг нь худалдаж авах энэ хувилбар нэг л байгаа оносон арга хэмжээ биш бололтой.

Үүний оронд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа компаниудаа бодлогоор дэмжиж олон айлын орон сууцны хорооллыг түргэн хугацаанд бариулах юм бол гэр хорооллынхон ипотекийн зээл гэхгүйгээр газраа  байраар шууд сольж, амьдрах орчноо сайжруулна гэдгийг нийслэлийн эрхэм удирдлагууд мэдэхгүй байна гэж үгүй л байлтай.

Энэ хавар, зун, намрын хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл зогсонги байдалд байлаа. Боломжийн ажиллаж тодорхой тооны орон сууц ашиглалтанд оруулсаар ирсэн төсөл хэрэгжүүлэгчид хүртэл ажилгүй шахуу зуныг авсан гэхэд болно. Одоо хүйтний ам наашилж байна.

Хэдийгээр төсөл хэрэгжүүлэгчид өөрсдөө хөрөнгөө гаргаж төсөл хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ч эдийн засаг хүнд байгаа өнөө үед улс, нийслэлийн зүгээс тодорхой бодлогоор дэмжих хэрэгтэй байна.

                                                                                                                                                                                                                    П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол