ОРОН СУУЦ ТҮРЭЭСЭЛЖ БАЙГААД ӨМЧИЛЖ АВДАГ БОЛНО

Уншсан тоо: 1892
Нийтлэгдсэн: 2017 оны 10 сарын 20

Тогтмол орлоготой ч орон сууцны урьдчилгаа төлбөрийн хуримтлал үүсгэж чадахгүй байгаа, өөрийн орон сууцгүй иргэдэд зориулсан түрээсийн орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх талаар яригдсаар удаж байна.

Энэ ажил ирэх жилээс биеллээ олж магадгүй. Учир нь БНХАУ-ын Хөгжлийн Банкны 15 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ханын Материалын Комбинат орчимд сургууль, цэцэрлэг зэрэг иж бүрэн нийгмийн дэд бүтэц бүхий 1020 айлын орон сууцны хороолол барихаар болж, хөрөнгө, зураг төсөл зэрэг нь бэлэн болсон талаар НЗД-ын орлогч П.Баярхүү ярьсан юм.

Уг хороололд амьдрах иргэд орон сууцаа тодорхой хугацаанд түрээслэн амьдарч болохоос гадна түрээсэлж байгаад өмчлөх боломжтой юм байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журам”-д:

-Энгийн түрээс,

-Түрээслээд өмчлөх  гэсэн хоёр төрлийг хөгжүүлэхээр тусгасан байна.

Энгийн түрээсийн орон сууцанд зөвхөн түрээслэн амьдрах хүсэлтэй иргэдийг хамруулна.

Харин түрээслээд өмчлөх хэлбэр нь тухайн орон сууцыг тодорхой хугацаанд түрээсэлж байгаад цаашид өөрийн болгон өмчилж авах иргэдэд зориулагдана.

Түрээслээд өмчлөх иргэд сар бүр түрээсийн мөнгийг нийслэлд төлсөөр урьдчилгаа нь бүрдсэн тохиолдолд ипотекийн зээлд хамрагдаж болно. Эсвэл 15 жилийн хугацаанд сар бүр түрээсийн мөнгөө төлсөөр өөрийн болгож болно. Нэг үгээр хэлбэл нийслэлд биш өөрөө өөртөө хөрөнгө оруулсаар байна гэсэн үг.

Журмын дагуу түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдэд:

-21-с дээш насны эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх, 

-Тогтвортой ажлын байртай, тогтмол орлоготой байх, 

-Орлого нь түрээсийн төлбөр, урьдчилгаа төлбөрийн хуримтлал, ашиглалтын зардал зэргийг төлж чадахуйц байх, 

-Инженерийн бүрэн хангамжтай өөрийн өмчийн орон сууцгүй байх зэрэг шалгууруудыг тавьж байгаа бөгөөд иргэдийг оноогоор сонгон шалгаруулахаар тусгасан нь журмын нэг онцлог зохицуулалт юм.

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд http://nosk.ub.gov.mn/ сайтад хандан цахим мэдээллийн санд бүртгүүлж болох юм байна.

                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол