Х.БАТТУЛГА: "БИД ДАГУУЛ ХОТУУДЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ"

Уншсан тоо: 3846
Нийтлэгдсэн: 2017 оны 10 сарын 23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Эрүүл Мэндийн Яам, Эрчим Хүчний Яам, Барилга, Хот Байгуулалтын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ:

"1990 оноос хойш өнгөрсөн 27 жилийн хугацаанд бидний шийдэж чадаагүй хамгийн том эмгэнэлтэй асуудал нь утаа. Нийт хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Үүнээс 51-ээс илүү хувь нь гэр хороололд амьдардаг. Өнөөдөр гэр хороололд амьдарч байгаа хүмүүс тогтмол орлого байхгүй, тогтмол ажил байхгүй.

Улаанбаатар хотыг өнөөдөр яах вэ? Бид дагуул хотуудыг хөгжүүлэх ёстой. Дагуул хотуудын төслийг миний бие Зам Тээвэр, Барилга Хот Байгуулалтын сайд байхдаа Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн бодлогын дагуу гаргасан. Германы өндөр мэргэжлийн эрдэмтэд, архитекторуудаар төслийг нь хийлгэсэн.

Энэ нь Төв аймгийн нутагт байрлах "Майдар" хот. Энд 300-400 мянган хүн амьдарна. Эко хот болно. Бид шинэ хотыг засаг захиргааны хот болгоно. Яамд, гадаадын Элчин Сайдын Яамдууд, их, дээд сургуулиуд, өнөөдөр ашиглаж чадахгүй байгаа байгалийн түүхийн музей, үзэсгэлэн зэргийг засаг захиргааны хот руу нүүлгэж Улаанбаатар хотоос гаргая. Тэнд 300-400 мянган хүн амьдраад эхлэх юм бол Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийг хийе гэсэн төлөвлөгөөг Улсын Их Хурал, Засгийн Газарт оруулсан байгаа.

Харамсалтай нь дахиад улс төржилт гэдэг зүйл бидний толгой дээр гараад суучихсан. Атгаг бизнес, улс төрийн бүлэглэл энэ ажлыг бүгдийг нь гацаачихсан байгаа юм. Утааныхаа асуудлыг бид шийдэж чадахгүй бол улс орныхоо асуудлыг шийдэж чадахгүй гэдэг дээр энэ чуулган нэгдсэн саналтай баймаар байна.  

Улаанбаатар хотын төлөвлөлт, хөдөөгийн төлөвлөлтүүдийг бүгдийг нь Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайд байхдаа гаргаж байсан. Дагуул хотуудыг хөгжүүлэх санааг Зам Тээвэр, Барилга Хот Байгуулалтын сайд байхдаа гаргаж, судалж байсан юм. Энэ шийдлүүдийг, 2010 онд УИХ-аас гаргасан хөгжлийн бодлогыг эргэж хараач ээ гэж чуулганд оролцож байгаа бүх хүнээс хүсье" гэлээ.

                                                                                                                                                                                         П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол