1512 АЙЛЫГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРУУЛСАН НЬ ХАНГАЛТТАЙ ҮР ДҮН ҮҮ?

Уншсан тоо: 494
Нийтлэгдсэн: 2017 оны 10 сарын 24

Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан “Төрийн Орон Сууцны Корпораци” Төрийн Өмчит Үйлдвэрийн Газрын үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тулгамдсан асуудлуудтай танилцлаа.

Засгийн Газрын баталсан тогтоолын дагуу 82.3 тэрбум төгрөгийн орон сууцыг түрээсийн санд шилжүүлсэнээр 1512 айлыг төрийн түрээсийн орон сууцанд амьдрах боломжоор хангасан талаар "Төрийн Орон Сууцны Корпораци" ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй салбарын сайддаа ажлаа танилцуулах үеэр хэлсэн юм.

Засгийн Газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан "Түрээсийн орон сууц" хөтөлбөрт тусгахдаа, "2015-2021 оны хооронд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулна" гэсэн байдаг. Гэтэл 2017 оны эцэс болж байхад 1512 айлыг л түрээсийн орон сууцаар хангасан байгаа нь дээрхи хөтөлбөрт тусгасан тоотой харьцуулахад тун хангалтгүй үр дүн гэдэг нь харагдаж байна.

“ТОСК” ТӨҮГ-т тулгарсан хүндрэлтэй асуудлуудын талаар Ж.Хичээнгүй захирал танилцуулж, Засгийн Газрын тогтоолоор баталгаажсан авлагуудыг улсын төсөвт суулгах асуудлыг үе шаттайгаар шийдэхийн тулд хамтран ажиллах хэрэгтэй байгааг онцолсон юм.

                                                                                                                                                                                   П.Болор  

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол