“GARUDA -2017”-ЫН ЭЗНИЙГ ТОДРУУЛНА

Уншсан тоо: 657
Нийтлэгдсэн: 2017 оны 10 сарын 26

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “GARUDA-2017” ёслолын арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр Улаанбаатар зочид буудалд болно. 

Нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд их хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, өнгө нэмсэн компаниудыг 5 номинациар тодруулах юм.

Нийслэлийн шилдэг барилга байгууламж, авто зам, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн төрөлд 60 гаруй компани, аж ахуйн нэгж нэр дэвшихээр сонгон шалгаруулалтад материалаа ирүүлжээ. 

Тухайлбал, шилдэг барилга байгууламж номинацид гэхэд “Гангар Инвест”, “Хурд", “Номин Констракшн” зэрэг барилгын топ компаниуд өрсөлдөж байгаа юм.

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “GARUDA-2017”-ийн эзнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг Даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ахалж байна. 

“GARUDA-2017" нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал гардуулах ёслолыг UBS, C1 телевиз шууд дамжуулан үзэгчдэд хүргэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол