УРЬДЧИЛГАА 30%-ИЙГ БУУРУУЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Уншсан тоо: 917
Нийтлэгдсэн: 2017 оны 10 сарын 28

Ипотекийн зээлд хамрагдаж орон сууц худалдаж авах гэхээр урьдчилгаа төлбөрийн хуримтлал байхгүй байгаа нь олон айл өрхийн хувьд хүндрэлтэй асуудал. Урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10 хувь болгоно гэж нэг хэсэг ярьсан ч ажил хэрэг болж амжаагүй.

“Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгочихвол зээл, түүнд үндэслэсэн үнэт цаас уналтанд орно. Энэ тохиолдолд зээлийн хөтөлбөр тогтвортой үргэлжлэх боломжгүй. Урьдчилгаа 30 хувийг төлж байгаа нь дээрхи эрсдлээс хамгаалж байгаа хэрэг” гэж эдийн засагчид хэлдэг. 

               Урьдчилгаа төлбөрийн хэмжээг бууруулах талаар одоогийн болоод огцорсон сайд юу гэж хэлсэн бэ?

        Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан:   
"Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг тодорхой хэмжээгээр багасгах боломж нөхцлийг судалж, энэ чиглэлд анхаарч ажиллана”.
“Цаашид ипотекийн зээлийн асуудлыг боловсронгуй болгох, цар хүрээг нэмэгдүүлэх, гадаад дотоодоос хөрөнгө босгох асуудалд анхаарна. 
Хамгийн түрүүнд ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийднэ. Өмнө нь Монголбанкнаас эх үүсвэр гардаг байсан ч ОУВС-тай хийсэн гэрээгээр боломжгүй болсон юм билээ. Тиймээс зээлийн эх үүсвэрийг шийдэх гарцыг хайна. Одоо хүртэл ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүс бол зээлийн урьдчилгаа 30 хувийг төлж чадахгүй байгаа хүмүүс гэж ойлгож болно. 
Тиймээс ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг тодорхой хэмжээгээр багасгах боломж нөхцлийг судалж, энэ чиглэлд анхаарч ажиллана”.

 

БХБ-ын сайд асан Г.Мөнхбаяр: /хэдэн сарын өмнө/

"Урьдчилгаа 30 хувийг бууруулах боломж байна уу гэж авч үзсэн. Боломж байхгүй. Харин зээлийн хугацаан дээр авч үзэж болж байгаа юм".

"Улс төрийн шийдвэр гаргаад урьдчилгаа төлбөрийг 10 хувь болголоо гээд орон сууцны борлуулалт сайжирчихна, амьдрал сайжирчихна гэж бодохгүй байна. 10 хувиа төлчихлөө, дараа нь 30 хувь, 40 хувь дээрээ хүндрэл учирвал яах вэ? Орон сууцыг нь хурааж авах уу? 

Өгсөн зээлийг төлж чадахгүй байна гээд орон сууцыг хурааж авах нь бидний бодлого биш. 

Хариуцлагатай л байх хэрэгтэй. Хувь хүний хариуцлагыг хөнгөлөөд, аж ахуйн нэгжийн хариуцлагыг нэмэгдүүлээд байж болохгүй. Аль аль талдаа хариуцлагатай байх хэрэгтэй. 

Урьдчилгаа 30 хувийг бууруулах боломж байна уу гэж авч үзсэн. Боломж байхгүй. Харин зээлийн хугацаан дээр авч үзэж болж байгаа юм".

Ямартай ч БХБ-ын сайд Х.Баделхан ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хэмжээг бууруулах чиглэлд анхаарч ажиллахаа хэллээ. 

Гэхдээ энэ салбарт цоо шинэдэх улс төрч маань асуудлын дунд ороод явсныхаа дараа, шийдвэр гаргах, шалтаг тоочих хоёрын алиныг нь сонгохыг хүлээх л үлдэж байна...

...Ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанк зах зээлийн хүүнээс хэд дахин буюу 4 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад өгдөг. Бодлогын хүү 12 хувь байгаа учир үлдсэн найман хувийн хүү нь Монголбанкинд алдагдал болж байна гэсэн үг. 

Хөтөлбөрийн хүрээнд Монголбанк 2013 оны зургадугаар сараас өнөөг хүртэл 3.2 тэрбум төгрөгийн зээл олгосон. Алдагдал нь ч 3.2 тэрбум төгрөг болоод байгаа аж. Алдагдлыг өсгөж, Төв банкны бие даасан байдлыг алдагдуулах сөрөг үр дагавартай ипотекийн зээлийн хөтөлбөрөөс Монголбанк ямартай ч гарч байна.

Энэ талаар Монголбанкны эх сурвалж:

“Ипотекийн зээлийн хүү нь зах зээлийн хүүгээс хоёр дахин бага. Өөрөөр хэлбэл татаас. Татаасын бодлого нь нийгмийн үр ашгийг сайжруулах, орлогын дахин хуваарилтыг бий болгох... Тиймээс найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр нийгэмд илүү ашигтай, үр өгөөжтэй байна гэсэн бодлогод хүрвэл санхүүжилтыг нь нэмэн, хүртээмжийг нь тэлэх хэрэгтэй” гэж ярьсан юм. 

Ипотекийн зээлийн хөтөлбөр Монголбанкнаас Засгийн Газарт шилжиж байгаатай холбоотойгоор "Ипотекийн зээлийн журам"-д өөрчлөлт орно. Ямар өөрчлөлт орох нь одоогоор тодорхойгүй. 

                                                                                                                                                                                 П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол