ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН АЯН БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ЭХЭЛЛЭЭ

Уншсан тоо: 1085
Нийтлэгдсэн: 2017 оны 10 сарын 31

Нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян Баянгол дүүрэгт эхэлж байна. Тус дүүргийн долоон  хорооны 269 нэгж талбарыг өмчлөх боломжтой гэсэн судалгаа гарсны дагуу 10 хоногийн хугацаанд, иргэдийн газар өмчилж авах хүсэлтийг үндэслэн холбогдох материалыг бүрдүүлэн авах юм.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.

 Үүнд:
 1.Газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө.
 2.Хорооны Засаг Даргын тодорхойлолт
 3.Газар эзэмших эрхийн гэрчилгээ /Эх хувийг хавсаргана/
 4.Иргэний үнэмлэхийн хуулбар
 5.Газрын кадастрын зураг /Эх хувь/
 6.Газрын төлбөр төлсөн баримт

Аян эхэлснээс хойш хоёр сарын хугацаанд хүн ам хамгийн ихээр суурьшсан  Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн  нийт 3631 айлаар орж, 877 иргэний газар өмчлөх хүсэлтийг хуулийн дагуу бүрдүүлэн авч Нийслэлийн Засаг Даргын захирамжаар шийдвэрлүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн хувьд олон жил амьдарсан газраа баталгаажуулахаар 530 иргэн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар 408 иргэн, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахаар 87 иргэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхээр 188 иргэн, нийт 1213 иргэн хүсэлт гаргажээ. 

Энэ дагуу дүүргийн Газрын Албанаас захирамжийн төсөл бэлтгэн дүүргийн Засаг Даргад өргөн барьсан боловч захирамж гаргахгүй, иргэдийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь аяны явцыг удаашруулж, иргэд хуулийн дагуу газраа өмчилж авах эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна гэж Нийслэлийн Газрын Албаны мэргэжилтэн ярьж байна.

                                                                                                                                                                                            П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,300,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол