"ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ САН"-Д ОРОН СУУЦ НИЙЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Уншсан тоо: 872
Нийтлэгдсэн: 2017 оны 11 сарын 02

Тендер шалгаруулалтын нэр: Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилгоор нийслэлд шинээр баригдаж ашиглалтад орсон орон сууц нийлүүлэгчийг сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар: НТШ 2017/10-01

Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилгоор нийслэлд шинээр баригдаж ашиглалтад орсон орон сууц нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 (Тавин мянга) төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн Төрийн Сан банкны Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын  100200051412 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй. Тендерт оролцогч нь дараах зарчмыг баримтална. Үүнд:

 1.Санал болгож буй орон сууцны талбайн хэмжээ 45м.кв-аас ихгүй байх;

 2.Нэг метр.квадратын үнэ 1,300,000 төгрөгөөс хэтрэхгүй байх;

 3.Санал болгож буй орон сууцыг барилга байгууламжийн ашиглалтад оруулах комисс хүлээж авсан актын хуулбарыг ирүүлэх

Тендерт оролцогч нь 15,000,000  (Арван таван сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг, тендерийн хамт ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14:00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 20 минутад Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын хурлын “А” танхимд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй. Тендерт оролцогчид түншлэлээр оролцохыг зөвшөөрнө. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 7, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Хандмаа 3 давхарт 307 А Утас: 320617

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол