ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ГАРЦ БАЙНА УУ?

Уншсан тоо: 980
Нийтлэгдсэн: 2017 оны 11 сарын 09

Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделханы хувьд  төв цэвэрлэх байгууламжийг цогцоор шинэчлэх,  ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг урагшлуулах гэсэн гурван асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллахаа амлаад байгаа юм.

Дээрхи асуудлуудыг шийдэхийн тулд хөрөнгө мөнгөний эрэлд гарах нь тодорхой. Тэрээр сайдаар томилогдсоноосоо хойш хэд хэдэн улс, олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзаж хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаагаа уламжлаад авсан.

Тухайлбал: Казакстаны элчин сайд болон бизнесийн төлөөлөл, АНУ, Кувейт, Франц улсуудын элчин сайдууд, КОЙКА-гийн суурин төлөөлөгч гэхчлэн олон ч хүнтэй  уулзаж, эхний ээлжинд шийдэхээр төлөвлөсөн нөгөө л  гурван асуудлаа ярьж, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

                                                                           Казакстаны элчин сайд болон бизнесийн төлөөлөл

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа талаар Казакстаны Элчин сайд К.Кобландинд ярьж, энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтийг БНКУ-ын Засгийн Газарт  уламжилж өгөөрэй гэж гуйсан. АНУ, Франц, Кувейтын элчин сайдуудтай уулзахдаа мөн л дээрхи асуудлуудаа ярьсан юм.

                                                                                     АНУ-ын Элчин сайд Зимдал Галт

АНУ-ын Элчин сайд Зимдал Галт: "Мянганы Сорилтын Сангийн хоёр дахь компакт гэрээний төслийн хүрээнд цэвэр усны хангамжийг их хэмжээгээр нэмэгдүүлэх, саарал усыг дахин боловсруулж үйлдвэрлэлд ашиглах байгууламжийн ажлыг багтаахаар төлөвлөн судалгааг хийж, Францын “Артелиа Вилл энд Транспорт” компанийн боловсруулсан ТЭЗҮ-д суурилан дээрхи гурван ажлын тендерийн баримт бичгийг МСС–ийн баг боловсруулж ойрын хугацаанд Монголын Засгийн Газарт хүргүүлэхээр ажиллаж байгаа" гэж мэдээлсэн юм.

                                                                Кувейтын Элчин сайд Халид Яатийм Альфадхли

Кувейтын Элчин сайд Халид Яатийм Альфадхлитай уулзсан уулзалтын үеэр элчин сайд: “Би таныг дотны анд, найз, ахыгаа гэж боддог. Монгол Улс, Кувейт Улс найрсаг харилцаатай улс тул та санаа зовох зүйлгүй хүсэлтээ тавьж болно” гэж их л найрсаг хандана лээ.

Тэрээр ТЭЗҮ нь бэлэн байгаа төв цэвэрлэх байгууламж, гэр хорооллын дэд бүтцийн санхүүжилтийн асуудлыг яаралтайгаар Арабын Хөгжлийн Кувейтийн Санд уламжилна гэсэн юм.

Түүнчлэн Барилга, Хот Байгуулалтын Яамыг төслүүдээ Арабын Хөгжлийн Кувейтийн Санд албан ёсоор хүргүүлэх, ипотекийн зээлийн асуудлыг ирэх онд Монгол Улсад болох Монгол, Кувейтийн Засгийн Газар хоорондын комиссын хуралдааны үеэр хэлэлцүүлэхийг зөвлөж байлаа

                                                                            Францын элчин сайд Элизабет Барсак

Францын элчин сайдтай уулзахдаа төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг голчлон ярилцсан. Францын элчин сайд, хатагтай Элизабет Барсак төв цэвэрлэх байгууламжийн тендерийг олон улсад нээлттэй зарлахад Франц Улсын “Артелиа Вилл энд Транспорт” ХХК-ийн охин компани болох “Виола” ХХК оролцох сонирхолтой байгааг тодотгосон юм.

Ийнхүү Х.Баделхан сайд “бадар” барих ажилтай л явна.

Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт олж ирэх, урьдчилгааг бууруулах, иргэдийн ипотекийн зээлд төлж байгаа мөнгөний өчүүхэн хэсэг нь үндсэн төлбөрөөс хасагдаж байгаа өнөөгийн нөхцөл байдлыг авч үзэх гээд тулгамдаад байгаа асуудал олон.

Энэ бүх уулзалтуудаас хэзээ үр дүн гарахыг хүлээх л үлдэж байна. 

                                                                                                                                                                                    П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол