ЭЗЭМШИЛ ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛЭХ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Уншсан тоо: 347
Нийтлэгдсэн: 2017 оны 11 сарын 14

Нийслэлийн Газрын Албанаас иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг эхлүүлээд 2 сарын хугацаа өнгөрч байна. 

Газрын Албаны мэргэжилтнүүд эхний ээлжинд Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, 1154 иргэний хашааг газар дээр үзэн 33 айлын кадастрын зургийн зөрүүг арилгаж, 10 айлын орц гарцын асуудал шийдвэрлэж, шийдвэрээ авсан ч үл хөдлөхийн гэрчилгээгээ аваагүй байсан 63 иргэнд хуулийн зөвлөгөө өгч, дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргуулахаар явуулжээ. Түүнчлэн Нийслэлийн Засаг Даргын захирамжаар 429 иргэнд газар өмчлөх захирамж гарган шийдвэрээ иргэдэд нь гардуулсан байна.

Баянзүрх дүүрэгт 9 дүгээр сарын 25-наас 10 сарын 28-ныг дуустал 3 долоо хоног ажиллах хугацаанд 2477 иргэний хашааг газар дээр нь үзэж, 408 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, 87 иргэний газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, 188 иргэний газар эзэмших эрхээ шилжүүлэх нийт 1213 иргэний асуудлыг дүүргийн Засаг Даргын захирамжийн төсөлд оруулан 2 удаа танилцуулсан боловч захирамж нь гараагүй байгаа аж. 

Газрын ямар нэгэн зөрчилгүй шууд эзэмшил газрыг нь өмчлөх боломжтой 441 иргэний газар өмчлөх эрхийг Нийслэлийн Засаг Даргын захирамжаар шийдвэрлэж, газар өмчлөх шийдвэрийг бичин дүүргийн Газрын Албанд хүлээлгэн өгчээ.

Дараагийн ээлж Баянгол дүүрэгт үргэлжилж дууссан бөгөөд 456 иргэнтэй уулзаж, 228 хашааг газар дээр нь үзэж газрын зөрчил маргаангүй 115 өргөдөл авсан байна. Мөн орц гарц гаргах, буруу барьсан хашааг кадастрын зургийн дагуу засах, кадастрын зурагт өөрчлөлт оруулах зэрэг ажлуудыг ч хийжээ. 

Нийт 3 дүүргийн хэмжээнд 985 иргэний өмчлөлийн захирамжийг гаргасан бөгөөд хугацаа сунгуулах, эрх шилжүүлэх зэрэг захирамжийн төслийн шатанд явж байгаа 1628 өргөдөл байна.

Дүүргийн Засаг Даргын захирамжийг үндэслэн олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ, дүүргийн газрын албаны тамга бүхий кадастрын зурагтай, газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа иргэнийг эзэмшил газартай гэж тодорхойлж байгаа юм.

Зориулалтын дагуу гэдэг нь газар эзэмших гэрчилгээн дээр бичигдсэн иргэний ахуйн зориулалтаар гэдэгтэй тохирч байх ёстой. Зарим иргэд иргэний ахуйн зориулалттай гэрчилгээтэй атлаа газар дээрээ машин засвар ажиллуулж байгаа бол газрын хуулийг зөрчсөн гэж үзнэ.

Нийслэлийн Газрын Албанаас энэ ондоо судалгаанд хамрагдсан айлуудаар орж газрыг өмчлүүлэх ажил хийгдэж байна. Ирэх онд нийслэлийн үнэлгээний 3-4 дүгээр бүсэд оршин сууж буй иргэдийн газар ашиглалтын байдалд судалгаа хийж газрыг өмчлүүлэх, зөрчил маргааныг арилгах, орц гарц гаргах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа аж.

Эзэмшил газрыг өмчлүүлэх аян энэ сарын 13,14-нд Хан-Уул дүүрэгт үргэлжилж, 15-наас эхлэн 10 хоног Сүхбаатар дүүрэгт, дараа нь Чингэлтэй дүүрэгт үргэлжлэх юм.

Бүрдүүлэх материалууд:

-Газар эзэмших эрхийн гэрчилгээ /Хугацаа дуусаагүй байх, эх хувиар авчрах/

-Газрын Албаны тамга тэмдэг бүхий кадастрын зураг /Гэрчилгээ, кадастрын зургийн хэмжээ зөрүүгүй байх/. Зарим иргэд хувийн компаниар хийлгэсэн кадастрын зургаа Газрын Албаны зургийн сүлжээнд оруулахаар дүүргийн газрын албанд өгөлгүйгээр өөртөө хадгалж байгаа нь буруу юм/

-Хорооны Засаг Даргын тодорхойлолт. /Хорооны Засаг дарга нар өөрийнхөө хороонд амьдардаггүй гээд тодорхойлолт өгөхгүй байх тохиолдол байна. Гэтэл тодорхойлолт гэдэг нь тэр хүн зөвхөн амьдардаг гэсэн тодорхойлолт биш тухайн хашааны номер дугаарыг давхардуулалгүй олгосон байх, бас тухайн иргэний хашаа байшин, үл хөдлөх нь байдаг гэдгийг тодорхойлох юм. Иргэн хашаандаа амьдардаггүй түрээсэлдэг өөрөө байшинд амьдардаг байж болно. Тэгэхээр тэрийг нь л тодорхойлно гэсэн үг. Иргэд хашаагаа бусдад түрээсэлдэг өөрөө амьдардаггүй бол үүнийгээ хороондоо мэдэгдэж  хэн түрээсэлдэг талаар тэмдэглүүлэх хэрэгтэй/

-Иргэний үнэмлэхийн хуулбар

-Газар өмчлөхийг хүссэн өргөдөл /Хэвлэмэл маягтаар бөглөнө/

-Газрын төлбөр төлсөн баримт /Жилд 1 м.кв газарт 4 төг 40 мөнгө/. Хэрэв олон жил төлөөгүй бол нөхөж төлнө. /700 м.кв газартай бол жилд 3080 төгрөг төлнө. Энэ нь 90%-ийг улсаас чөлөөлөөд иргэн зөвхөн 10 хувийг төлж байна гэсэн үг/

Дүүргийн Газрын Албанаас танд газрыг тань өмчлүүлсэн тухай Нийслэлийн Засаг Даргын шийдвэрийг өгсөн бол  кадастрын зураг, хянан баталгааны хуудас, бусад материалуудыг бүрдүүлэн хүсэлтээ  тухайн дүүргийнхээ бүртгэлийн хэлтэст өгч, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ авснаар газраа өөрийн үл хөдлөх хөрөнгө боллоо гэж үзнэ. Ингэснээр зарах, бэлэглэх, өвлүүлэх, барьцаалах эрхтэй болж байна гэсэн үг юм.

                                                                                                                                                                            П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол