ИРГЭД ОРОН СУУЦАА ТҮРЭЭСЛЭЭД ӨӨРИЙН БОЛГОХ БОЛОМЖТОЙ

Уншсан тоо: 15093
Нийтлэгдсэн: 2017 оны 11 сарын 15

Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороо буюу хуучнаар Ханын Материалын Комбинатын газарт 2017-2019 онд 1002 айлын түрээсийн орон сууц барих “Нийслэлийн түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлэхийг НИТХ-ын тэргүүлэгчид дэмжлээ.

БНХАУ-ын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон автозам, автомашины зогсоолтой, 9-15 давхар бүхий 1002 айлын орон сууц барихаар уг төслийг боловсруулсан байна. 

Орон сууц нь 30-75 м.кв талбайтай байх бөгөөд түрээсийн төлбөр м.кв нь 7500 төгрөг байхаар тооцжээ. 40 м.кв талбай бүхий орон сууц түрээслэх иргэн түрээсийн төлбөрт сард 300 мянган төгрөг төлнө. Үүн дээрээ нэмээд ашиглалтын зардал буюу цахилгаан, ус, дулааны мөнгөө төлөх юм.

НОСК-иас орон сууцны түрээсийн гурван нөхцөл санал болгож байгаа аж. Тухайлбал, 

1.Иргэн сонгосон байраа 15 жилийн хугацаанд түрээслээд өөрийн болгох боломжтой.

2.Урьдчилгаа 30 хувьтай тэнцэхүйц хэмжээний түрээс төлсний дараа 8 хувийн зээлд хамрагдаж болно.

3.Өмчлөхгүйгээр тодорхой хугацаанд түрээслэх.

Өмчлөх тохиолдолд нэг м.кв нь 1.1 сая төгрөг байхаар тооцсон байна.

Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү: 

“Өнгөрсөн сард Монголын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн Банкны төлөөөгчдийн уулзалт болсон. БНХАУ-ын Хөгжлийн банкны зүгээс Улаанбаатар хот төслийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн тохиолдолд зээл олгоход асуудалгүй гэсэн тайлбар өгсөн. Хуучин Ханын Материалын Комбинат нийт 9.2 га талбайтай. Бид энэ газарт бүтээн байгуулалтаа хийхээр төлөвлөсөн. Гэтэл өмнө нь энэ газрын 2 га талбайд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын байрыг барих зөвшөөрөл олгочихсон байсан. Тиймээс бид төсөлд тусгасан нийтийн эзэмшлийн гудамж талбайгаас тодорхой хэмжээгээр хасч зохицуулж байгаа” гэж тэргүүлэгчдэд танилцуулсан юм.

"Зах зээл дээр олон мянган борлогдоогүй орон сууц байна. Ийм байхад нийслэл өөрөө орон сууц барихын оронд хувийн хэвшлийнхэнтэй хамтран иргэдийг орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэж болохгүй юу" гэсэн байр суурьтай тэргүүлэгч байлаа.

Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү:

“Бидний гаргасан судалгаагаар нийслэлд 10 мянга гаруй л эзэнгүй байр бий. Эдгээр байрны нь м.кв нь 1.8 сая төгрөгөөс дээш үнэтэй байгаагаас гадна ихэвчлэн 4-5 өрөө байна. Иргэдэд энэ хэмжээний өндөр үнэтэй байрыг худалдан авах боломж хомс. Нөгөөтэйгүүр БХБ-ын сайдын тушаалаар бид 2020 он гэхэд нийслэлд 16 мянган түрээсийн орон сууц барих ёстой. Энэ удаагийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд бид БНХАУ-ын Хөгжлийн Банкнаас дахин зээл авч, 10 мянган түрээсийн орон сууц барих боломжтой. Зээлийн хүү маш бага. Бид Хятадын Хөгжлийн Банкнаас авсан зээлийг иргэдийн түрээсийн төлбөрөөс эргүүлэн төлнө. НОСК-иас баталсан түрээсийн орон сууцны м.кв-ын үнэ 6000 төгрөг. Харин энэ байрны түрээсийн төлбөр 7500 төгрөг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү түрээсийн төлбөрт шингэсэн” гэсэн хариултыг өгсөн юм.

"Түрээсийн орон сууцаа 8 хувийн зээлээр авах хүсэлтэй иргэдэд банкнаас тавих шаардлагыг бууруулах боломжийг судлах, түрээслэх иргэдийн бүрдүүлэх материал болон холбогдох бусад журмыг уян хатан байдлаар батлах хэрэгтэй" гэсэн саналыг тэргүүлэгчид хэлж байлаа. 

Хуралдаанд оролцсон тэргүүлэгчдийн олонхи төслийг дэмжиж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг Даргад үүрэг болгосон юм.

                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол