ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРЭЭС ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВЧ ИРГЭДЭД ТҮРЭЭСЛҮҮЛНЭ

Уншсан тоо: 1252
Нийтлэгдсэн: 2017 оны 11 сарын 16

“Төрийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг 10 хоногийн хугацаанд бүртгэхэд 5000 орчим иргэн хандаж хүсэлтээ гаргасан” гэж ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй ярьж байгаа нь хямд түрээстэй орон сууцны эрэлт их байгааг харуулж байна.

Зах зээл дээр байгаа орон сууцнуудаас худалдан авч иргэдэд түрээслүүлэх, цаашдаа өмчлүүлэх бодлогыг ТОСК баримталж байгаа бөгөөд холбогдох судалгаануудыг хийж Засгийн Газрын түвшинд танилцуулахад бэлэн болоод байгаа аж. 

"Зах зээл дээр борлогдохгүй байгаа орон сууцыг хөдөлгөх гол хүч бол түрээсийн орон сууц. Зах зээл дээр илүүдээд байгаа тэдгээр орон сууцыг төр худалдан аваад иргэдэд түрээсийн хэлбэрээр эзэмшүүлж, цаашид өмчлүүлэх хэрэгтэй. Ингэж байж иргэдийг орон сууцжуулах ажил идэвхижиж, барилгын салбарыг хөдөлгөнө. Мэдээж орон сууцнуудыг худалдан авахад эх үүсвэрийн асуудал яригдана. төр орон сууц худалдан авах хөрөнгөө улсын төсөвт ачаалал үүрүүлэхгүйгээр, гадны бага хүүтэй зээл, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтаар шийдэх ёстой" гэж ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй ярьсан.

Түүнчлэн “Буянт-Ухаа-2” хорооллын 2-р ээлж болон ТОСК-ийн захиалгаар орон нутагт баригдаж байгаа орон сууцыг иргэд 20 жилийн хугацаатайгаар түрээслээд цаашдаа өмчлөх боломж ирэх жилээс бүрдэх юм байна.

Ипотекийн зээлийн хүртээмж буурсан, шалгуур хангаж зээлд хамрагдах иргэдийн тоо багассан өнөө үед төрийн оролцоотой түрээсийн орон сууцны эрэлт их байгаа нь тодорхой.

Тиймээс Засгийн Газраас баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Төрийн Орон Сууцны Корпорацийн зүгээс дээрхи арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөж байгаа бол Нийслэлийн Орон Сууцны Корпораци ч тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Нийслэлийн зүгээс түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхдээ эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн Ханын Материалын Комбинатын газарт 1002 айлын орон сууц барьж иргэдэд 3 төрлийн нөхцөлтэйгээр түрээслүүлэхээр болж байна.

Уг байршилд баригдах орон сууцанд иргэд 30-75 м.кв талбайтай байрыг м.кв-ыг нь 7500 төгрөгөөр түрээсэлж суух боломжтой. Улмаар 15 жилийн хугацаанд түрээслээд өөрийн болгох, орон сууцны урьдчилгаа 30 хувьтай тэнцэхүйц хэмжээний түрээс төлсний дараа 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжийг олгохоор төлөвлөжээ.

Ийнхүү ТОСК, НОСК-ын зүгээс урт удаан хугацаанд судалсны үндсэн дээр түрээсийн орон сууцны хөтөлбөрөө илүү үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага байгааг олж харсан бололтой.

                                                                                                                                                                                            П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол