ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН "АЧАА"-Г ХӨНГӨЛӨХ ҮҮ?

Уншсан тоо: 1269
Нийтлэгдсэн: 2017 оны 11 сарын 17

Ипотекийн зээлийн хөтөлбөр Засгийн Газраас Монголбанкинд шилжиж байгаатай холбоотойгоор “Ипотекийн зээлийн санхүүжилтийн журам”-ыг өөрчлөх нь тодорхой.

Одоогоор Монголбанкнаас арилжааны банкуудад 4 хувийн хүүтэй зээл өгч, арилжааны банкууд дахин 4 хувийг нэмээд жилийн 8 хувийн хүүтэй зээл иргэдэд олгогдож байна.

Санхүүжилтийн эх үүсвэрийг хоёр газраас гаргаж байгаа бөгөөд дийлэнхи хэсэг нь Монголбанкнаас өмнө нь ипотекийн зээлд олгосон 4,2 их наяд төгрөгийн сар бүрийн эргэн төлөлт болох 16 тэрбум төгрөг. Үүн дээр купоны төлбөртэй тэнцэх 111 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан нь сард 9 орчим тэрбум төгрөг гэсэн үг. Ингэснээр 2017 онд сар бүр 25 орчим тэрбум төгрөгийн хэмжээнд ипотекийн зээл олгогдлоо. 

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөрчлөх тал дээр Дэлхийн Банкнаас техникийн туслалцаа авч, судалгааны үр дүн бэлэн болж байгаа аж. Дэлхийн Банкны өгсөн зөвлөмжийн гол агуулга нь:

рилжааны банкууд иргэдэд зээлээ өгдөг байх хэрэгтэй. Харин хөтөлбөрт хамрагдсан иргэдэд Засгийн Газраас татаас өгч, хүүгийнх нь хэмжээг буулгах арга хэмжээг авах шаардлагатай". 

Дэлхийн Банкнаас өгсөн дээрхи зөвлөмжид тулгуурлаж “Ипотекийн зээлийн санхүүжилтийн журам”-д өөрчлөлт оруулж магадгүй байна. Ингэж хэлэхийн учир нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

"Иргэд ипотекийн зээлд жилдээ таван сая төгрөг төлсөн байхад үүнээс 500-600 мянган төгрөг л үндсэн зээлээс хасагддаг. Иймд Сангийн Яамнаас энэ асуудлыг авч үзэхээр төлөвлөж байна" гэж ярьсан нь санамсаргүй хэрэг биш байх гэж найдах л үлдлээ.

                                                                                                                                                                            П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол