ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨР ХЭДЭН ХҮНД ЗЭЭЛ ОЛГОХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Уншсан тоо: 1070
Нийтлэгдсэн: 2017 оны 11 сарын 20

Урьдчилсан тооцоогоор 2018 онд 200 гаруй тэрбум төгрөг өмнө олгосон зээлээс эргэн төлөгдөх бөгөөд энэ мөнгөөр ойролцоогоор 4000 орчим иргэнд ипотекийн зээл олгох боломжтой аж. Түүнчлэн Засгийн Газар 2018 оны төсөвт суулгасан 120 тэрбум төгрөгөөр зорилтот бүлэг, төрийн албан хаагч ялангуяа багш, эмч нарыг тусгайлан хөтөлбөрөөр хангахаар ажлын хэсэг байгуулан судалгааны шатандаа ажиллаж байгаа юм.

Нэгэнт Монголбанк шинэ эх үүсвэр гаргахгүй учраас гадаадын хөнгөлөлттэй зээл тусламж, үндэсний хөрөнгөөр баталгаажсан орон сууцны бондыг хоёр дахь зах зээлд гаргаж, хөрөнгө босгохоор тусгай хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд удахгүй Засгийн Газарт өргөн барихаар төлөвлөсөн байна.

Ипотекийн зээлд хамрагдах гэхээр урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй иргэд гацаанд ордог. Тиймээс урьдчилгааг бууруулах эсэх талаар олон хүн сонирхож байгаа. Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг бууруулах боломжийг хайж байгаа тухай БХБ-ын сайд Х.Баделхан хэлсэн. 

Түрээсийн орон сууц хөтөлбөрийг эрчимжүүлж,  иргэд түрээсээ төлж дууссаны дараа тухайн орон сууцаа өөрийн өмчлөлд авах боломжийг нээж өгнө гэж БХБ-ын сайд Х.Баделхан, ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй нар ярьж байна.

Гэхдээ түрээсийн орон сууцанд хамрагдах иргэнд тодорхой барьцаа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч байлаа гэхэд төрийн албанд ажилладаг, орлого тэдэн төгрөг гэхчлэн баталж болно. Тэгвэл байнгын орлоготой гэдгээ нотолж чадахгүй зорилтот бүлэгт боломж олгох талаар ч судалж байгаа аж.

Зах зээл дээр бэлэн байгаа орон сууцны үнийг бууруулахын тулд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, үнийг нь бууруулан худалдаж авахаар ажлын хэсэг судалж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхний ашиглалтанд оруулсан орон сууцыг төр өөрийн хөрөнгөөр, үнийг нь буулган худалдаж авч, ТОСК-оор дамжуулан түрээсийн орон сууц хэлбэрээр ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Гэвч орон сууцаа өөрийнх нь өртгөөр төрд худалдах аж ахуйн нэгж хэр олон байгаа бол? БХБ-ын сайдын тайлбарлаж байгаагаар, аж ахуйн нэгжүүд мөнгөө бөөнөөр нь авах боломжтой бөгөөд барилгын салбар царцанги байдалд орж, хувийн хэвшлийнхэн эргэлтийн мөнгөгүй болсон өнөөгийн нөхцөлд орон сууцаа хямд үнээр төрд зараад, дараагийн орон сууцаа барих боломжтой болох юм байна.

Ямартай ч, барилгын салбар тэр дундаа орон сууцны зах зээлтэй холбоотойгоор хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд нь олны дунд хүлээлт үүсгэсэн, нэн даруй ажил хэрэг болгох шаардлагатай асуудлууд байгаа нь сайшаалтай. 

Зөвхөн яриад цаг хугацааг өнгөрөөх биш, хурдтай ажиллаж барилгын салбарыг хямралаас гаргаж, орон сууц шаардлагатай ч зээлийн шалгуур хангахгүй байгаа иргэдээ орон сууцжуулах хэрэгтэй байна.

                                                                                                                                                                             П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол