ГАЗРЫН ТӨЛБӨРӨӨ ХУГАЦААНД НЬ ТӨЛӨӨГҮЙ БОЛ...

Уншсан тоо: 655
Нийтлэгдсэн: 2017 оны 11 сарын 22

Газрын төлбөр, түүнийг хэрхэн тооцдог, төлөх хугацаатай холбоотой мэдээллийг хүргэж байна.

-Монгол улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Нэг үгээр хэлбэл төрийн зүгээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмчөө эзэмшүүлж, ашиглуулсны төлөө авч буй төлбөр юм.

-Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар жилийн төлбөрийг тэнцүү хувааж улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх ёстой. Өөрөөр хэлбэл: Жил бүрийн 1-р сарын 25, 4-р сарын 25, 7-р сарын 25, 10-р сарын 25-ны дотор төлнө гэсэн үг.

-Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжид хугацаатай мэдэгдэл өгч, заасан хугацаанд газрын төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй тохиолдолд төлбөр барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Мөн Газрын Албанаас тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлэлгүй газрын төлбөрөө төлөхгүй байгаа газар эзэмшигч, ашиглагчийн газрын эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна.

-Нийслэл, дүүргийн Газрын Алба иргэн, аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нь газрын төлбөрөө төлөх талаар утас, мессеж, цахим хаяг зэргээр холбогдож, газрын төлбөрийг нэхэмжлэн ажилладаг. Гэхдээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын гэрээ байгуулахдаа бүртгүүлсэн хаяг, утсаа өөрчилсөн тохиолдолд бүртгүүлэхгүй тохиолдол олон. Иймд газар эзэмшигч, ашиглагч нар холбогдох хаяг, утсаа өөрчилсөн тохиолдолд  мэдээллээ шинэчлүүлэх хэрэгтэй.

-2017 онд нийслэлийн төсөвт газрын төлбөрөөс 30.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас одоогийн байдлаар 27.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, биелэлт 89 хувьтай байна. 2018 онд нийслэлийн төсөвт газрын төлбөрөөс 30.5 тэрбум төгрөг төвлөрүүлөх төлөвлөгөөтэй.

-Газрын төлбөрийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” тогтоолд үндэслэн эзэмшиж, ашиглаж буй нийт газрын хэмжээгээр тооцон боддог. Одоогоор мөрдөгдөж буй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд нь газрын үнэлгээний 5 бүс, газар ашиглах 15 зориулалтаар 1 м.кв газрын төлбөрийг тогтоосон байдаг.

Жишээ нь: Хотын төвд 700 м.кв газрыг үйлчилгээний зориулалттай эзэмшиж байгаа тохиолдолд: Газрын төлбөрийн бүсийг 1-р бүс гэж үзвэл 1 дүгээр бүсэд үйлчилгээний зориулалттай газар 1 м.кв-д 440 төгрөгөөр бодогддог. Тэгэхээр газрын жилийн төлбөр нь 700 м.кв х 440 төгрөг = 308’000 төгрөг болж байна. Үүнийгээ 4 улиралд хувааж төлнө гэсэн үг.

                                                                                                                                                                     Бэлтгэсэн П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол