БХБ-ЫН САЙД САЛБАРЫНХАА ТББ-УУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Уншсан тоо: 681
Нийтлэгдсэн: 2017 оны 11 сарын 24

Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан “Төрийн байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг бусад байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх” заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Барилга, Хот Байгуулалтын сайд Х.Баделхан мэргэжлийн холбоодын үйл ажиллагаатай танилцаж, төрийн зарим чиг үүргийг гэрээгээр хариуцуулах асуудлаар санал солилцлоо.

БХБ-ын сайд эхлээд Монголын Барилгачдын Холбооныхонтой уулзсан юм.

Онлайн сургалтад хамрагдсан хүмүүстээ хяналтын карт олгож баталгаажуулах, бүртгэлжүүлэн барилгын салбарт ажил эрхлэхэд нь шалгуур үзүүлэлт болгодог байх талаар тус холбооныхон сайдтай санал солилцох үеэрээ онцолж байлаа. 

Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах эрх олгох ажлыг хуульд заасан чиг үүргээр гэрээлэн хэрэгжүүлэх боломжтойгоо тус ТББ-ынхан илэрхийлсэн юм.

Сайд дараа нь Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эгнээндээ 150 гаруй гишүүн компанитай Монголын Барилгын Үндэсний Ассоциаци барилгын салбарын нийт бүтээн байгуулалтын ажлын 80-90 хувийг хийж гүйцэтгэсэн талаараа сайдад танилцуулж байлаа.

Түүнчлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх, хүүг бууруулах, санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга замын талаар МБҮА-ийнхан сайдтай санал бодлоо солилцсон юм.

Салбарын зарим чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэх ажилд хуулийн хүрээнд бүх талаар оролцоход бэлэн байгаагаа тус ТББ илэрхийлж байв.

Сайдын зочилсон дараагийн ТББ нь Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо.

Барилгын салбарт хэрэглэж буй барилгын материалын 60 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж, ОХУ-д бараа бүтээгдэхүүнээ экспортлохоор гэрээ хэлцэл хийж эхэлсэн тухайгаа сайдад танилцуулж байлаа.

Барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох чиг үүрэг тус холбоонд гэрээгээр шилжсэнээр, шаардлага хангаагүй атлаа хууль бус аргаар “зөвшөөрөл” олж авах байдлыг зогсоож, мэргэжлийн холбооны нарийн шүүлтүүрээр, хүнд сурталгүйгээр 756 үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжид ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл олгоод байгаа аж.

Ийнхүү УИХ-ын гишүүн, Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан Төрийн Бус Байгууллагуудын үйл ажиллагаа, чадамж боломжтой газар дээр нь танилцаж төрийн байгууллагын одоогийн гүйцэтгэж байгаа чиг үүргийг хэрхэн хариуцах боломжтой талаар санаа бодлыг нь сонслоо.

Төрийн бус байгууллагууд зөвшилцөх, сонгон шалгаруулалтад оролцох замаар төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх боломжтой гэдэг дээр салбарын сайд болон ТББ-ууд санал нэгдэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол