ОРОН СУУЦЖУУЛАЛТ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ИРГЭДИЙН ХҮЛЭЭЛТ...

Уншсан тоо: 1738
Нийтлэгдсэн: 2017 оны 11 сарын 27

Орон сууцжуулалт, ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар иргэд ямар хүлээлттэй байна вэ?

-Орон сууцны 30 хувийн урьдчилгааг шууд төлж зээлд хамрагдах боломжгүй ч тогтмол орлоготой иргэдэд тохирсон зохицуулалт хийх,

-Ипотекийн зээлийн найман хувийн хүүг бууруулах, хавтгайруулан бууруулах боломжгүй гэвэл тодорхой зорилтот бүлэг рүү чиглүүлэх,

-Ипотекийн зээлийн санхүүжилтийн схемийг өөрчилж, гадаад зах зээлээс санхүүжилт татах,

-Ипотекийн зээлтэй иргэдийн төлж байгаа төлбөрийн өчүүхэн хэсэг нь үндсэн зээлээс хасагдаж байгаа өнөөгийн нөхцлийг өөрчлөх,

-Төрийн оролцоотой түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэд тухайн байраа цаашид өмчилж авдаг олон төрлийн хувилбаруудыг хэрэгжүүлэх,

-Зах зээл дээр бэлэн байгаа орон сууцнаас иргэдийн эрэлтэд тохирсон үнэ, талбайтай орон сууцыг төр худалдан авч иргэдэд түрээслүүлэх,

Манай улсын нийт өрхийн, тэр дундаа нийслэлчүүдийн дийлэнхи хэсэг нь гэр хороололд амьдарч байгаа, өөрөөр хэлбэл орон сууцны хэрэгцээ маш их ч бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт бараг байхгүй болсон өнөө үед эдгээр арга хэмжээнүүдийг цогцоор нь авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Дээр дурдсан асуудлууд дээр гэр хорооллын дахин төлөвлөлт, амины орон сууцны зээл... гэхчлэн шийдлээ хүлээсэн асуудал олон...

                                                                                                                                                                               П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол