ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЖУРМЫГ ШИНЭЧИЛНЭ

Уншсан тоо: 1358
Нийтлэгдсэн: 2017 оны 12 сарын 01

Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зээлийн журмыг шинэчлэх асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа талаар мэдээлсэн.

"Одоогийн мөрдөж байгаа ипотекийн зээлийн журам нь арилжааны банк талдаа илүү их ашигтай байгааг өөрчлөх болно" гэж БХБ-ын сайд Х.Баделхан ярьж байна.

Урьдчилгаа 30 хувийг бууруулах, зээлийг банкаар дамжуулж биш иргэдэд шууд олгодог болох асуудлыг судлан ажиллаж байгаа бөгөөд шинэчилсэн журмыг энэ онд багтаан танилцуулах аж.

Ипотекийн зээлээр баталгаажсан бондыг хоёрдахь зах зээлд гарган арилжаалж хөрөнгө босгох, гадны хөнгөлөлттэй зээл тусламжаар зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байгааг ажлын хэсгийнхэн онцолсон юм.

Түүнчлэн төрийн оролцоотой түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэд, төрийн албан хаагчдыг түлхүү хамруулахаар төлөвлөж байгаа юм байна.

                                                                                                                                                                               П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол