АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЭЭР ДЭД ТӨВҮҮД БАЙГУУЛНА

Уншсан тоо: 81
Нийтлэгдсэн: 2017 оны 12 сарын 03

Монгол Улсын Засгийн Газар, Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хоёрдахь үе шатны төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.

Хэлэлцээрт гарын үсэг зурснаар Азийн Хөгжлийн Банкнаас хөнгөлөлттэй зээл авч "Дэнжийн 1000" болон "Дамбадаржаа" дэд төвийг барьж байгуулна.

"Дэнжийн 1000" дэд төв нь Чингэлтэй дүүргийн 11, 12, 13 дугаар хороо,  "Дамбадаржаа" дэд төв Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамрах аж.

Дэд төвүүдэд бохир усны шугам, гэрэлтүүлэг бүхий авто зам, гүүр, дулааны дэд станц, үерийн хамгаалалтын суваг, цэцэрлэгт хүрээлэн, тус бүр 100 хүүхдийн цэцэрлэг, спортын цогцолбор зэргийг барихаар төлөвлөж байна.

Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эхний шатанд "Баянхошуу" болон "Сэлбэ" дэд төвд дулаан, цахилгаан, усан хангамж, автозамыг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, хүүхдийн цэцэрлэг, МСҮТ, бизнес инкубатор төв барьж байгуулахаар ажиллаж байгаа юм.

                                                                                                                                                                                 П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол