ТОСК-ИЙН ЗАХИАЛГААР БАРИГДАЖ БУЙ ОРОН СУУЦНУУДЫН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО

Уншсан тоо: 1426
Нийтлэгдсэн: 2017 оны 12 сарын 04

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өнөөдөр Барилга Хот Байгуулалтын Сайд Х.Баделхан болон тус  салбарын удирдах ажилтнуудтай уулзаж, барилга, хот байгуулалтын салбарын бодлого, шийдвэрлэх асуудалтай танилцлаа. 

Уулзалтад Барилга Хот Байгуулалтын Сайд Х.Баделхан, дэд сайд Ш.Лхамсүрэн, БХБЯ-ны Төрийн Нарийн Бичгийн Дарга С.Магнайсүрэн, ТЗУГ-ын дарга У.Отгонбаяр, Бодлого Төлөвлөлтийн Газрын дарга Л.Батжаргал, ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, “ТОСК” ТӨҮГ-ын Ерөнхий Захирал Ж.Хичээнгүй, Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирал Б.Батбаяр, Нийслэлийн Засаг Даргын Орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрын Дарга Э.Анар, Нийслэлийн Газрын Албаны Дарга Э.Болорчулуун нар оролцсон юм.
 
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ипотекийн зээл авсан иргэдийн тоо, ипотекийн зээлийн талаархи бусад орны туршлага, ипотекийн зээл олгох хувилбаруудын талаар мэдээлэл авсныхаа дараа:

-Ипотекийн зээлийн журамд оруулах өөрчлөлтийн шинэ хувилбарыг Монголбанк, Сангийн Яам, Барилга Хот Байгуулалтын Яам хамтран боловсруулж энэ сард багтаан Засгийн Газрын хуралдаанд танилцуулах, 

-Эхний ээлжинд “ТОСК” ТӨҮГ-ын захиалгаар бариулж буй, дуусаагүй, 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 1562 айлын орон сууцыг санхүүжүүлэхэд шаардагдах 56.8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэн, 2018 онд ашиглалтанд өгөхийг чиглэл болголоо.  

Мөн БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон Нуур орчимд түр суурьшуулах 1008 айлын орон сууц барих ажлыг түргэвчлэхийг Сангийн Яам, Барилга Хот Байгуулалтын сайд нарт даалгасан юм.

Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Бичил дэд төв” буюу “Сервис Центр” байгуулах болон аймгууд дахь цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлын явцын талаар мэдээлэл авлаа.
 
БХБЯ-ны зүгээс онцгойлон санал болгосон 
"Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл" боловсруулах “Хот Байгуулалт, Эрдэм Шинжилгээ, Зураг Төслийн Институт” байгуулахыг дэмжиж, Засгийн Газрын хуралдаанд санал оруулж ирэхийг чиглэл болголоо.

                                                                                                                                                                                               П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,300,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол