ГАЗРАА БАЙРНЫ УРЬДЧИЛГААГААР СОЛЬСОН ИРГЭД ТҮЛХҮҮРЭЭ ГАРДАН АВЛАА

Уншсан тоо: 2549
Нийтлэгдсэн: 2017 оны 12 сарын 05

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөртөө газраа өгөөд  ипотекийн зээлд хамрагдах хөтөлбөрийн хүрээнд, сангийн шаардлагыг хангасан 16 иргэн 10-р сард орон сууцандаа орсон бол өнөөдөр 15 иргэнд хотын дарга байрны түлхүүрийг нь гардуулан өглөө.

Орон сууцны түлхүүр гардуулах үеэр:

Баянзүрх дүүргийн 22-р хорооны иргэн Ц.Мөнхсүлд: 

“Юуны өмнө шинэ байртай болсондоо туйлын их баяртай байгаагаа хэлмээр байна. Энэ хөтөлбөр үнэхээр нүдээ олсон ажил болсон. Цаашдаа олон иргэд хамрагдаасай гэж хүсч байна”.

Чингэлтэй дүүргийн 7-р хорооны иргэн Б.Буянхишиг: 

“Одоо байгаа газартаа 1982 оноос хойш амьдарч байна. Хотын удирдлагуудынхаа санаачлан хийж буй хөтөлбөрт хамрагдан, урьдчилгаа төлбөрөө төлүүлж, байранд орох болсондоо баяртай байна. Та бүхэндээ талархсанаа илэрхийлье”.

СХД-ийн 31-р хорооны иргэн Р.Түмэн-Эрдэнэ: 

“Орон сууцанд орох гэж тал бүрээр хөөцөлдөж байсан. Урьдчилгаа 10 хувь болохыг хүлээж байгаад энэ хөтөлбөрийн талаар сонсоод хөөцөлдөж эхэлсэн. Өнөөдөр байрныхаа түлхүүрийг авч байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хотын удирдлагууд болон бусад холбогдох хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье. Хүний амьдрах орчин нөхцөл гэдэг бол маш чухал зүйл байдаг”.

Байрны түлхүүр гардан авсан иргэд ийнхүү сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

"Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан юм. Сангаар дамжуулан зах зээл дээр борлогдоогүй орон сууцыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байна" гэж хотын дарга С.Батболд хэлээд, сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа арилжааны банкуудад талархлаа илэрхийлсэн юм.

"Гэр Хорооллыг Хөгжүүлэх Сан"-гийн үйл ажиллагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газарт хүлээн авч байна  гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол