ИПОТЕКИЙН ДААТГАЛЫН ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

Уншсан тоо: 593
Нийтлэгдсэн: 2017 оны 12 сарын 06

Санхүүгийн Зохицуулах Хорооноос орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан айл өрх, иргэд болон зээлдүүлэгч байгууллагыг эрсдлээс хамгаалах зорилгоор ипотекийн даатгалыг тусгайлан шинээр бий болгон нэвтрүүлж, холбогдох журмыг батлан мөрдүүлж байна. 

Журамд даатгалын үйл ажиллагаа эрхлэгчид ипотекийн даатгалын бүтээгдэхүүнээ боловсруулан Санхүүгийн Зохицуулах Хороонд ирүүлж, хянуулах болон бүртгүүлэхээр заасан.

Журам батлагдсанаас хойших хагас жилийн хугацаанд “МИГ даатгал” ХХК, “Монгол даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК, “Ард даатгал” ХХК, “Практикал даатгал” ХХК, “Номин даатгал” ХХК, “Мандал даатгал” ХХК, “Бодь даатгал” ХХК гэсэн найман компани бүтээгдэхүүнээ хянуулж, бүртгүүлээд байна.

Ипотекийн даатгалын бүтээгдэхүүнүүд шинээр бий болсонтой холбогдуулан зээлдэгч-даатгуулагчдад дараах зөвлөмжийг өгч байна.


                                                   Даатгагч компани, даатгалын зуучлагч-банкаа сайтар судлаарай

Даатгалын компани  “Ипотекийн даатгал”-ын бүтээгдэхүүнүүдээ СЗХ-нд бүртгүүлсэн байх ёстой тул нягтлаарай.

Ипотекийн даатгал нь “Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал”, “Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал” гэсэн ХОЁР ТӨРЛИЙН бүтээгдэхүүнээс бүрдэх тул та даатгалын хоёр гэрээ байгуулна.

Даатгалын компанийг эрхлэх үйлчилгээний нөхцлөөр нь ердийн ба урт хугацааны даатгагч гэж ангилдаг. Ердийн даатгалын компаниуд ипотекийн даатгалын бүтээгдэхүүнүүдийг аль алийг нь борлуулах боломжтой бол урт хугацааны даатгалын компани зөвхөн “Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-ын бүтээгдэхүүнийг борлуулна.

Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-аар ердийн даатгалын компаниуд зөвхөн гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар  алдах тохиолдлыг даатгадаг бол урт хугацааны даатгалын компани гэнэтийн осол, өвчний улмаас зэрэг аливаа шалтгаант тохиолдлуудыг даатгана.

Иймд та даатгалын компаниа сонгохдоо ипотекийн даатгалын бүтээгдэхүүнүүдийнх нь онцлог, нөхцөл, давуу тал, хураамжийн хэмжээг харгалзан сонгоорой. Хоёр төрлийн бүтээгдэхүүнээ өөр өөр компаниас авсан ч болно.

Ипотекийн зээл олгож байгаа банкуудын дийлэнх нь даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй тул даатгалын компаниуд, бүтээгдэхүүнээс сонголт хийх боломжоор таныг хангах үүрэгтэй.

                                      Даатгалын бүтээгдэхүүн буюу гэрээний нөхцлүүдийг судалж, харьцуулаарай

Даатгалын компаниудын СЗХ-нд хянуулж бүртгүүлсэн ипотекийн даатгалын бүтээгдэхүүнүүд өөр өөрийн онцлог, ялгаатай тул гэрээнийхээ хасалтын болон хамгаалах нөхцлүүд, даатгалын тохиолдол үүсэхэд бүрдүүлэх баримт бичиг, хураамжийн хэмжээ зэрэгтэй сайтар танилцаж, харьцуулж, асууж, зөвлөгөө аваарай.

Хороонд бүртгэн аваад байгаа ипотекийн бүтээгдэхүүнүүдийн ялгаатай нөхцөл, зайлшгүй лавлаж тодруулах шаардлагатай харилцааны заримаас танилцуулъя.

  1. Зарим зээлдэгчид шинээр орон сууц худалдан авах ипотекийн зээлийнхээ урьдчилгаанд хуучин орон сууцаа барьцаалах тохиолдол бий. Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгалд зөвхөн шинээр худалдан авсан орон сууцыг даатгах боломжтой. Урьдчилгааны зээлд барьцаалсан орон сууцыг даатгуулах эсэхээ даатгуулагч өөрөө шийдэх ба даатгуулъя гэвэл боломж бий эсэхийг нягтлаарай.
  2. Ердийн даатгалын зарим компани даатгуулагчийн нас барах эрсдлийн шалтгаануудад цус харвалт, зүрх гэнэт зогсох, хаагдах зэргийг нэмэх боломжтой.
  3. Барьцаа хөрөнгийг түрээслүүлэх үед даатгалаар хамгаалах эсэх нь компани тус бүрд харилцан адилгүй.
  4. Даатгалын тохиолдол гарсан бол 72 цагийн дотор компанидаа мэдэгдэх таны үүрэг гэрээнд туссан байгаа. Энэ үүргээ биелүүлээгүй бол даатгалын нөхөн төлбөр олгох эсэх талаар гэрээнд заалт байгааг сайн хараарай.
  5. Таны банкнаас авсан нийт зээлийн хэмжээнд үндсэн ба хамтран зээлдэгчийн эзлэх хувь даатгалын компаниас авах нөхөн төлбөрийн  хэмжээг тодорхойлоход чухал нөлөөтэй. Иймд тус хувийг өөрчлүүлэх талаар даатгалын компани болон банкиндаа хандаж болох эсэхийг урьдчилж сайн мэдээрэй.
  6. Жирэмслэлтээс үүдсэн даатгалын тохиолдолд нөхөн төлбөр олгох эсэхийг бас сайтар судлаарай.
  7. Хөдөлмөрийн чадвараа түр алдсан, бүр алдсаны аль ч тохиолдолд нөхөн төлбөрийг олгох, эсэхийг магадлаарай.
  8. Даатгагч зээлийн хүүгийн төлбөрийг төлөх эсэхийг нягтлаарай.
  9. Даатгалын хохирол үнэлгээний зардлыг хэн төлөх талаар асууж тодруулаарай.
  10. Таны өөрийн буруугаас үүдсэн даатгалын тохиолдолд нөхөн төлбөр олгох эсэхийг тодруулж мэдээрэй.
  11. Монгол Улсаас бусад улсад таны даатгал үйлчлэх эсэхийг гэрээний нөхцөлөөс сайтар судлаарай.

Эцэст нь компаниуд даатгалын хураамжаа Санхүүгийн Зохицуулах Хороонд бүртгүүлсэн хувиас хэтрүүлэх, илүү хураамжийг танаас шаардах эрхгүйг зөвлөж байна.

                                                                           САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОO

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол