НИЙСЛЭЛИЙГ УТААНААС САЛГАХ АРГА НЬ "СЕРВИС ЦЕНТР" ҮҮ?

Уншсан тоо: 386
Нийтлэгдсэн: 2017 оны 12 сарын 07

"Нийслэлийг утаанаас салгах, гэр хорооллын иргэдийн тохь тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх хамгийн үр дүнтэй арга нь “Сервис Центр” төсөл" гэж Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Гавъяат Барилгачин Ц.Эрдэнэбат ярьж байна.

“Сервис Центр” гэдэг нь гэр хорооллын иргэдийн газар дээр зохион байгуулалт хийж, дэд бүтцээр хангах төсөл бөгөөд иргэдийн оролцоон дээр тулгуурлан хэрэгжүүлэх юм.

Нийслэлийн гэр хороололд 100 ширхэг инженерийн хангамжийн дэд төв байгуулахад 20 мянган хашаа түүнд холбогдоно гэж тооцжээ. Өөрөөр хэлбэл 200 хашааны дунд нэг дэд төв байгуулна гэсэн үг.

Долоон буудал, Телевиз, Ханын Материал... гэхчлэн нийслэлийн хойд энгэрийн 20 мянган хашаа буюу дунджаар 40 орчим мянган айлыг янданг устгаснаар Улаанбаатарын утааны 90 хувь нь байхгүй болно гэж үзэж байгаа аж.

Нэг “Сервис Центр” барьж байгуулах дундаж өртөг нь 5 тэрбум төгрөг гэж бодоход 100 ширхэг “Сервис Центр”-т 500 тэрбум зарцуулж байж Улаанбаатарын утааны 90 хувиас салах бололтой.

Утаанаас үүдэлтэйгээр, иргэдийн аюулгүй байдалд учруулж байгаа хохирол нь мөнгөөр үнэлэх асуудал биш учраас “Сервис Центр” үнэхээр зөв шийдэл гэж үзвэл, иргэдээ инженерийн хангамжаар хангах үүрэгтэй төр засаг хөрөнгө мөнгийг зарцуулах учиртай байх...

                                                                                                                                                                              П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,200,000₮

53м2 - 134м2

Сэлбэ хотхон

Баянзүрх дүүрэг, 13 хороолол

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол