УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙГ БУС ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛВАЛ ИЛҮҮ ӨГӨӨЖТЭЙ

Уншсан тоо: 2707
Нийтлэгдсэн: 2017 оны 12 сарын 26

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулж 20 хувь болгох боломжийг судалж байгаа талаар БХБ-ын сайд Х.Баделхан ярьсан юм.

Иргэд таатай хүлээн авч байгаа ч, урьдчилгааг бууруулах нь эрсдэл үүсгэх магадлалтай гэж эдийн засагчид, банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүд үздэг.

Ипотекийн зээл нь эргэн төлөлт сайтай ч урьдчилгаа 30 хувийн төлбөрийг олон талаас нь авч үзэж тогтоосон шалгуур гэдгийг эдийн засагчид сануулсаар ирсэн.

Орон сууцны зээлд хамрагдахад урьдчилгаа авдаг шалтгаанууд нь:

Нэгдүгээрт, зээлийн эрсдлийг бууруулах, өөрөөр хэлбэл зээл төлөгдөхгүй тохиолдолд барьцаанд байгаа орон сууцыг борлуулж үндсэн зээл болон хүүг төлүүлэх нөхцлийг хангана гэсэн үг. Ингэхдээ орон сууцны үнийг урьдчилгааны мөнгөөр бууруулж зарах ба ингэж хямдарсан нөхцөлд хурдан борлогдох боломжтой гэж үздэг байна.

Хоёрдугаарт, ирээдүйд зээлээ төлөх орлоготой гэдгийг батлах шалгуур гэж үздэг аж. 

"Урьдчилгаа 30 хувийг бууруулах арга хэмжээг заавал авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзвэл иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд богино хугацаанд ашиглаж болох юм. Харин удаан үргэлжлүүлэх юм бол хүнд байгаа эдийн засагт сөргөөр нөлөөлж магадгүй. Тэгээд ч орон сууцны зээлийн урьдчилгааг бууруулсан тохиолдолд зээлдэгчийн төлөх хүүний хэмжээ нэмэгдэх учраас иргэдэд ашиггүйгэж эдийн засагчид анхааруулж байгаа юм. 

Хугацаа уртсах тусам л төлөх хүүний хэмжээ нэмэгдэж, хүү нь авсан зээлийн дүнгээс давах сөрөг талтай. Орон сууц аваад таван жил зөвхөн хүүг нь төлдөг байсан бол энэ хугацаа 7-8 жил болж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл урьдчилгааг бууруулахаар хүүгийн зардал өсөж байгаа гэсэн үг.

Энэ мэт эрсдэл гарах учраас урьдчилгаа 30 хувийн төлбөрийг бус харин зээлийн хүүг бууруулвал иргэдэд үр өгөөжөө өгнө гэж харж байна. Түүнчлэн ипотекийн зээлийг арилжааны банкаар дамжуулах биш, харин төр өөрийнхөө бүтцүүдээр дамжуулан олговол хүүгийн хэмжээг бууруулах боломжтой юм.

Учир нь өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкуудад 4 хувийн хүүтэйгээр өгч, банк өөрийн үйл ажиллагааны зардал зэргээ нэмээд 8 хувь болгож иргэдэд олгосоор ирсэн юм.

Одоо ипотекийн зээл Засгийн Газарт шилжиж байгаа тул дээр дурдсан зохицуулалтыг хийж болохоор байна. Мөн урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны хөтөлбөрөө олон нөхцөлтэйгээр үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай юм.

                                                                                                                                                                       П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол