ОРОН СУУЦАА ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ХУВИЛБАРЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Уншсан тоо: 1748
Нийтлэгдсэн: 2017 оны 12 сарын 19

Байрны урьдчилгаагаа төлөөд ипотекийн зээлд хамрагдах боломжтой өрхийн тоо эрс багассан учраас "Түрээсийн орон сууцны хөтөлбөр"-ийг илүүтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Зорилтот бүлэгт чиглэсэн түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах иргэд урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр сар бүр түрээсийн төлбөрөө төлсөөр цаашдаа өөрийн өмчлөлд авах боломжтой хэдий ч тодорхой барьцаа хэрэгтэй байгаа юм. 

Тухайлбал, төрийн албан хаагч бол ажлын газрын тодорхойлолт, баталгаа зэргийг бүрдүүлэх бол орлогоо тодорхойлох боломжгүй зорилтот бүлэгт ямар боломж олгох талаар Сангийн Яам, БХБЯ зэрэг байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг судалж байна.

Ипотекийн зээл болон түрээсийн орон сууцны хөтөлбөрийг ямар хүрээнд хэрхэн хэрэгжүүлэх, санхүүжилтийг дотоодоос болон гадны зах зээлээс яаж босгох талаар он гарахаас өмнө шийдвэрээ гаргана гэж БХБ-ын сайд мэдээлсэн юм.

Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ТОСК 300 тэрбум төгрөгийн өртэй байгаа аж. Энэ өрийн асуудлыг шийдэж тухайн байгууллагыг хэвийн үйл ажиллагаанд нь оруулах асуудлыг эхний ээлжинд судалж байгаа аж.

"Буянт-Ухаа-2" хорооллын 60 хувийг барьсан бол хөрөнгө оруулалтаас болж ажил нь зогссон 972 айлын орон сууц хүлээгдэж байна. Эхний ээлжинд шаардлагатай байгаа 32 тэрбум төгрөгийг Хөгжлийн Банк болон 2018 оны төсөв зэрэг хөрөнгө оруулалтаас шийдэхээр тооцоолжээ.

Цаашид залуу гэр бүлүүд, төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулахаар судалж байгаа юм.

"Улаанбаатарт түрээсийн орон сууцны санд шилжих боломжтой, борлогдоогүй 2500 айлын орон сууц байна. Үүнийг улсын төсвөөр шууд худалдан авах боломжгүй. Гаднаас хөнгөлөлттэй нөхцлөөр эх үүсвэр босгож, түрээсийн сан руу шилжүүлэн худалдаж авах гарцыг судалж байгаа.Цаашдаа түрээслээд өмчлөх хувилбарыг илүүтэй хэрэгжүүлнэ" гэж ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй ярьсан юм.

Ирэх онд гадны хөрөнгө оруулалтаар 20.000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор түрээсийн орон сууцанд орох иргэдэд тавигдах шалгуур, журам зэрэг нь хараахан тодорхой болоогүй судалгааны шатанд бүх асуудал яригдаж байгаа аж.

                                                                                                                                                                                           П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол