БҮК-1 ТӨСЛИЙН БАЙШИН ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭРИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Уншсан тоо: 305
Нийтлэгдсэн: 2017 оны 12 сарын 18

Барилга, Хот Байгуулалтын сайд Х.Баделхан “Эрэл” ХХК-ийн БҮК-1 төслийн байшин үйлдвэрлэх үйлдвэрийн нээлтэд уригдан оролцлоо. 

“Монгол Улсын барилгын салбарт 1960-аад оны эхэн үеэс угсармал байшингийн үйлдвэрлэлийн эх суурь тавигдаж, улмаар 30 шахам жил хөгжих хугацаанд Байшин Үйлдвэрлэх Комбинат-1 (БҮК-1) нь Улаанбаатар хотод  орон сууцны шинэ хорооллуудыг сүндэрлүүлэхэд  түүхэн үүрэг гүйцэтгэснийг манай салбарынхан мартаагүй. Нийслэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр шинэ зууны шинэ хорооллууд барих төслүүдийг хэрэгжүүлэхээр салбарын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтын ажиллагааны хүрээнд дагуул хотууд, орон сууц, олон нийтийн барилга болон холбогдох дэд бүтцийг стратеги төлөвлөгөөний дагуу барихаар төлөвлөж байгаа энэ цаг үед БҮК-1 төслөөр хэрэгжүүлэх  угсармал барилгын үйлдвэрлэл ашиглалтад орж байгаа нь түүхэн ач холбогдолтой юм” 

хэмээн сайд онцлоод барилгын материалын үйлдвэрлэл, барилгын хөгжилд шинэ эрин үе нээж байгаа “Эрэл” ХХК-ийн хамт олонд баяр хүргэж ажлын амжилт хүссэн юм.

“Эрэл” ХХК-ийн БҮК-1 төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа шинэ үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж нь ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг дэлхийн том үйлдвэрүүдийн нэг болон шинэчлэгдэж байгаа бөгөөд бүх дамжлагыг компьютерээр хянадаг бүрэн автомат үйлдвэр аж.  

“Эрэл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэбат төслийн хүрээнд барих угсармал барилга нь газар хөдлөлтөд тэсвэртэйгээс гадна дулаан алдагдал багатай учир эдийн засгийн хэмнэлттэйг онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол

1,880,000₮

27м2 - 76м2

Содон стандарт цогцолбор хо...

Сонгинохайрхан дүүрэг, 21 хороолол