ГАНЦ БАРИЛГА БАРЬЧИХААД ХОТХОН ГЭЖ НЭРЛЭЭД БАЙХ УУ?

Уншсан тоо: 1073
Нийтлэгдсэн: 2017 оны 12 сарын 19

Ганц байшин барьчихаад түүнийгээ хотхон гэж нэрлээд байгааг мэргэжилтнүүд, иргэд шүүмжилж, энэ асуудлыг цэгцлэхийг шаарддаг.

Тэгвэл БХБ-ын тушаалаар гудамж, талбайн нэршил коджилтийг бий болгож байгаа аж. Энэ хүрээнд дээрхи асуудлыг шийдэх бөгөөд Нийслэлийн Хот Төлөвлөлт, Ерөнхий Төлөвлөгөөний Газарт нэршлийн тухай яригдаж байна.

Хэдэн барилга, байшинг хотхон гэх вэ, хэд байвал хороолол болох вэ гэдгийг зохицуулахаас гадна нэршлийн хувьд ч журамлахаар ажиллаж байгаа аж.

“Түүнчлэн нэг байшин бариад түүнийгээ тойруулаад хашаалдаг явдлыг зогсоохгүй бол хот тэр чигтээ хашаатай болж, иргэд чөлөөтэй зорчих боломжгүй боллоо. Аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшлийн газраасаа 1-2 метр илүү хашаа барьсан байдаг. Эдгээр илүү барьсан хашааг буулгаж, газрыг нийтийн эзэмшилд шилжүүлж байгаа” гэж хотын дарга С.Батболд ярьсан юм.

Сүхбаатарын талбай, Бага тойрууг тойрсон нэг төвт хотоос олон төвт хот болгохын тулд найман дэд төв барьж байгуулах хэрэгтэй гэж үзэж, эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн ажлыг эхлүүлсэн.

Найман дэд төвийн нэг нь Яармагт байх бөгөөд энд шинэ Улаанбаатарыг байгуулна гэж төлөвлөжээ.

                                                                                                                                                              П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол