ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГАРГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

Уншсан тоо: 91
Нийтлэгдсэн: 2017 оны 12 сарын 23

Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаанаар “МИК Актив арван дөрөв” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. 

Тус компанийн гаргаж буй 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1.45 сая ширхэг хүртэлх баталгаат үнэт цаасыг бүртгэв.  

Нийт 145.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий тус үнэт цаасны 90 хувь нь жилийн 4.5 хувийн хүүтэй давуу эрхтэй, 10 хувь нь жилийн 10.5 хувийн хүүтэй энгийн баталгаат үнэт цаас байх юм.

“МИК ОССК” ХХК нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны хүрээнд 2017 онд тусгай зориулалтын 4 компани нэмж байгуулж, нийт 499 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргасан байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат