ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС НИЙТ 53 ИРГЭН ДЭМЖЛЭГ АВААД БАЙНА

Уншсан тоо: 660
Нийтлэгдсэн: 2017 оны 12 сарын 20

“Гэр Хорооллыг Хөгжүүлэх Сан”-гаас энэ сарын эхэнд 15 иргэн сангийн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ гардан авч байсан бол дахин 18 иргэн орон сууцтай боллоо.

Өнөөдрийн байдлаар тус сангаас 53 иргэн дэмжлэг авч орон сууцандаа ороод байгаа юм. Дэмжлэг авахыг хүссэн иргэдийн тоо ч өдөр ирэх бүр нэмэгдэж байгааг албаныхан онцолж байлаа.   

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэн н.Болд: 

“Анх санаандгүй явж байгаад энэ талаар мэдсэн. Мэдсэн даруйдаа эгчдээ хэлээд, өнгөрсөн 7-р сарын 28-нд энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгсөн. Ингээд НЗДТГ болон банкнаас тавьсан шаардлагыг хангаад, өнөөдөр байрныхаа түлхүүрийг гардан авч байна. Эхэндээ хэн нэгэн танил талгүйгээр бүтэхгүй гэсэн хар байсан. Гэхдээ энэ бол ямар ч асуудалгүйгээр болдог юм байна гэдгийг харж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод бас нэгэн аз жаргалтай гэр бүл нэмэгдэж байна. Нийслэлийн Засаг Дарга болон Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газрын хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна”.

Энэхүү сангаар дамжуулан зах зээл дээр борлогдоогүй орон сууцнуудыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байгаагаа нийслэлийн удирдлагууд хэлээд, энэхүү сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа арилжааны банкуудад талархаж байгаагаа илэрхийллээ.

Гэр Хорооллыг Хөгжүүлэх Сангийн үйл ажиллагаа цаашид тогтмол үргэлжлэх юм. Хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газарт хүлээн авч байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат