Х.БАДЕЛХАН: "БАГАНУУР ДҮҮРЭГ УЛААНБААТАР ХОТЫН ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХАД ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ"

Уншсан тоо: 363
Нийтлэгдсэн: 2017 оны 12 сарын 21

Баруун бүсийн тулгуур төв Ховд хот, зүүн бүсийн төв Чойбалсан, нийслэлийн зүүн бүсийн тулгуур төв болох Багануур дүүргийн 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг Засгийн Газрын хуралдаанаар баталжээ.

Ингэснээр баруун хязгаартаа болон нийслэлийн ойролцоо  хотууд бий болох боломж бүрдэж байна.  Олон үндэстэн ястны өлгий нутаг Ховд аймаг нь худалдаа үйлдвэрлэл, соёл шинжлэх ухааны тулгуур төв болон хөгжих юм. Мөн  баруун бүсийн олон ястны уламжлал, урлаг, соёлын өвийг хадгалан хөгжүүлж, бүсийн боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл, олон улсын аялал жуулчлал, эх газрын боомт, тээвэр ложистик, хангамж үйлдвэрлэлийн парк бүхий ногоон хөгжлийн загвар хот болно гэж төлөвлөжээ.

БНХАУ, ОХУ-ыг холбосон том хот болох боломж энэ бүс нутагт бий гэж үзэж байгаа аж. 

Зүүн бүсэд Дорнод аймаг Манжууртай хил залгаа оршдог. Энд аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар сайн хөгжиж байгаа бол Ховд хотод энэ бүхнийг нэгтгэсэн бүс болгох төлөвлөгөөг баталсан байна.

Чойбалсан хотыг зүүн бүсийн аялал жуулчлал, гадаад худалдаа, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн парк бүхий хот болгохоор тусгажээ.

Нийслэлийн зүүн бүсийн тулгуур төв болох Багануур дүүрэг Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад чухал байр суурь эзлэх юм. 

"Уул уурхай түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрүүдийг Багануурт хөгжүүлэх боломжтой.  2015 онд Засгийн Газрын тогтоол гарч, ШУТИС-ийг Багануур руу  нүүлгэх шийдвэр гарсан. Цаашид энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана. Ингэснээр Багануур жижиг, дунд үйлдвэрлэлийг хослуулсан, хариуцлагатай уул уурхайг дэмжсэн, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн, ажилгүйдэл, ядуурал буурсан, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хот болно" гэж БХБ-ын сайд Х.Баделхан ярьж байна.

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг улсын болон тухайн бүсийн эдийн засгийн хөгжил, хүн амын нутагшилт, суурьшилд хотуудын эзлэх байр суурь, чиг үүргийг нь, хэтийн хөгжлийн төлөвийг хүн амын бөөгнөрөл, дэд бүтцийн болон хот байгуулалтын багтаамж, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, уялдааг тодорхойлон боловсруулжээ.

Дээрх хотууд дэд бүтцийн хэвтээ тэнхлэг Мянганы зам, босоо тэнхлэгүүд дайрдаг, ойрхон өнгөрдөг давуу талаа ашиглан гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаж хөгжих боломжтой гэж үзэж байгаа аж.

                                                                                                                                                                                           П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол

1,880,000₮

27м2 - 76м2

Содон стандарт цогцолбор хо...

Сонгинохайрхан дүүрэг, 21 хороолол