"ИХ ӨРГӨӨ" КОМПАНИТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГ ЦУЦЛАХААР БОЛЖЭЭ

Уншсан тоо: 902
Нийтлэгдсэн: 2018 оны 01 сарын 03

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин байруудыг дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Их Өргөө” компани 2013 онд иргэдтэй гэрээ байгуулж, улмаар 2014 оны 10-р сард барилгын ажлаа эхлүүлж байлаа. 

Тус компани энэ байршилд 1430 айлын 10 блок орон сууц барихаар төлөвлөсөн байдаг. Эхний 3 блок барилга баригдах талбайг чөлөөлж 2 давхар хуучин байруудыг буулгасан. Гэвч өдий хүртэл нэг ч барилга баригдсангүй.

Сансар хотхоны 85 өрх, 106 хүүхэд, 46 өндөр настан, 500 гаруй иргэн дөрөв дэх жилдээ орон гэргүй амьдарч байна.

"Эхний 2 барилгын суурийг тавьсан болоод орхисон, газраа чөлөөлсөн зарим айлд эхний нэг жилийн түрээсийн мөнгийг өгсөн боловч сүүлийн хоёр жил өгөөгүй" гэж оршин суугчид ярьж байсан юм.

Орон гэргүй олон жил болсон иргэд “Их Өргөө” компанийн байранд суулт хүртэл хийж үзсэн. Нийслэлийн удирдлагуудад удаа дараа хандсан. Гэвч ямар ч үр дүнд хүрээгүй.

Нийслэлийн Засаг Дарга С.Батболд өнгөрсөн оны 6-р сард 64 айлыг түр орон сууцаар хангах гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан боловч өнөөг хүртэл нэг ч иргэн уг гэрээний дагуу байранд орж чадаагүй байгаа аж.

Тиймээс цөхөрсөн иргэд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсээд байна.

“Их Өргөө” компани цаашид төслөө хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газрын дарга Ч.Батбилэгээс тодруулахад:

"Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч байсан “Их Өргөө” компанийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах хэмжээнд хүрсэн. Компанийн зүгээс ч төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон талаараа манайд мэдэгдэж хүсэлт ирүүлсэн. Тэндхийн 85 айлын асуудал байдаг” хэмээн ярьж байна.

“Их Өргөө” компанийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалж, бусад компанудын нөөц бололцоог харгалзаж гэрээг шинээр байгуулах юм байна. Энэ онд хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэж ажлаа эхлүүлэх боломжтой хэд хэдэн компани байгаа аж.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 1500 айлын газрыг чөлөөлснөөс 31 айл газраа худалдсан, 1018 айл орон сууцанд, 378 айл түрээсийн орон сууцанд, төсөл хэрэгжүүлэгч компаниас түрээсийн мөнгөө авч чадахгүй байгаа 83 айл төрийн өмчийн түр оршин суух байранд амьдарч байна. Эдгээрээс гадна 200 шахам айл төсөл хэрэгжүүлэгч компаниас түрээсийн мөнгөө авч чадахгүй хүнд нөхцөлд амьдарч байгаа аж.

                                                                                                                                                                                    П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат