ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ОРОН СУУЦЖУУЛНА

Уншсан тоо: 1414
Нийтлэгдсэн: 2018 оны 01 сарын 06

Гэр хороололд амьдардаг төрийн албан хаагчдыг тодорхой нөхцөлтэйгээр орон сууцанд оруулах, цахилгаан халаагуураар айл өрхийг хангах, монгол гэр болон хувийн сууцыг нанотехнологи бүхий дулаалгын материалаар дулаалах зэрэг хувилбарыг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн Газрын түвшинд хэлэлцэж байна.

Эдгээр хувилбарыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хэрхэн шийдэх талаар ч мөн яригдаж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Ашиглалтанд орсон болон 2018 онд ашиглалтанд орох орон сууцыг төрийн албан хаагчдад цалингаар нь барьцаалаад нэн яаралтайгаар өгье. Гэр хороололд амьдарч байгаа эмч, багш, онцгойгийн ажилчдыг оруулъя гэсэн саналыг Засгийн Газрын түвшинд хэлэлцэж байна” гэж оны өмнөхөн ярьсан.

Тэгвэл Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Г.Занданшатар:

"Борлогдоогүй орон сууцны дийлэнхи нь 3 өрөө буюу 80 м.кв-аас дээш талбайтай байгаа. Эдгээр орон сууцанд нөхцөл сайжруулах зээлээр одоо орон сууцанд байгаа айл өрхийг шилжүүлж, чөлөөлөгдсөн 80 м.кв-аас доош талбайтай байранд орон сууцгүй айлуудыг оруулах бодлогын арга замыг эрэлхийлж байна".

Ямартай ч зах зээл дээр бэлэн болсон болон удахгүй ашиглалтанд орох орон сууцнуудыг эрэлттэй нь хэрхэн холбох талаар Ерөнхийлөгч, Засгийн Газар, салбарын яам бүгд л олон янзын хувилбар гаргаж ярилцаж байгаа бололтой.

Түүнчлэн орон сууцыг түрээслэнгээ өмчилж авдаг хувилбарыг хэрэгжүүлэх, ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа 30 хувийг бууруулах зэрэг хэд хэдэн асуудлыг энэ сард багтаан шийднэ гэж холбогдох албаныхан амлаад байгаа юм.

Орон сууц хэрэгцээтэй ч урьдчилгаа төлбөрийн боломжгүй байгаа айл өрхүүд, нөгөө талаас зах зээл дээр бэлэн болчихсон ч зарагдаагүй олон орон сууцыг холбох талаар ямар нэгэн шийдэл удахгүй гараасай...

                                                                                                                                                                                      П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол