У.ХҮРЭЛСҮХ: "ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ОЛОН ХУВИЛБАРААР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА"

Уншсан тоо: 1187
Нийтлэгдсэн: 2018 оны 01 сарын 05

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалт, дэд бүтцийн талаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ. 

Тэрээр орон сууцны хангамж, ипотекийн зээл олголттой холбоотой мэдээлэлдээ:

"Улаанбаатар хотод өнөөгийн байдлаар 80 орчим мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байгаагаас 30 мянган айлын орон сууц ашиглалтанд орсон, борлуулалт нь 30 орчим хувьтай байна. 

Орон сууцны эрэлт хэрэгцээтэй боловч худалдан авах чадварын хувьд хүрэлцэхгүй байгаа, арилжааны банкнаас тавьж байгаа өндөр шаардлага, нөхцөлийг хараахан хангаж чадахгүй байгаа иргэдэд ипотекийн зээлийг хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсантай холбогдуулан ипотекийн зээлийн хөтөлбөрийг төсвийн шинжтэй санхүүжилт гэж үзэн Монголбанкны эх үүсвэрээр  санхүүжүүлэхийг хязгаарласан. 

Иймээс ипотекийн зээлийг Засгийн Газар өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр болж Монгол Улсын 2017 оны төсвөөс 111 тэрбум төгрөгийг, Монголбанкнаас зээлийн үндсэн төлөлтийг буцаан таталгүйгээр 192 тэрбум төгрөгөөр дахин санхүүжүүлсэн. Энэ оны тухайд Засгийн Газраас 120 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, зээлийн хөтөлбөрийг олон хувилбарт хэлбэрээр хэрэгжүүлэх бодлого баримталж, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэж заасны дагуу хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Барилга Хот Байгуулалтын Яам, Сангийн Яам, Монголбанк, Төрийн Орон Сууцны Корпораци, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр зэрэг газруудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг 2017 онд байгуулж ажиллуулсан.

Ажлын хэсэг, Засгийн Газраас хэрэгжүүлэх орон сууцны зээлийн хөтөлбөрийг зээлдэгчийн нийт хугацаанд төлөх зээлийн дарамтыг бууруулах, түрээслээд эзэмших тогтолцоотой хослуулан хэрэгжүүлэх, уг арга хэмжээнд Монголбанкны ипотекийн зээлийн  эргэн төлөгдөж буй эх үүсвэрийг ашиглах талаархи саналыг боловсруулж байна.

Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор "Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль" батлагдсанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууц худалдаж авсан иргэдэд ипотекийн зээлийг 5 хувийн хүүтэй олгох боломжтой болсноор тус төслийн орон сууцны борлуулалт харьцангуй сайжирсан" гэлээ.

                                                                                                                                                                                            П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол